Дроноо цахимаар бүртгүүлэх боломжтой
2017-01-02

 

ИНЕГ-аас хувь хүн, албан байгууллагын эзэмшиж буй дрон буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг бүртгэх ажлыг эхлээд буй. Тэгвэл дроноо цахимаар бүртгүүлэх боломжтой юм байна. Тиймээс дрон эзэмшдэг иргэд, байгууллага энд даоан бүртгүүлэх боломжтой. 

 

 

Агаарын зайн хэрэглэгчид болох агаарын тээвэрлэгчид болон бусад байгууллагуудын нэгэн адил дрон эзэмшигч хувь хүн, байгууллага нь Монгол Улсын агаарын зайн тодорхой хэсгийг дрон нисгэх  үйл ажиллагаанд ашиглах тул нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах үүднээс дроныг бүртгэлжүүлж, хэрэглээг цэгцлэх шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь энэхүү бүртгэлийн ажиллагаа юм. Бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сайн дурын бүртгэл хийгдсэн. Харин энэ оноос эхлэн дрон бүртгэх ажиллагааг албажуулж, бүртгэлгүй дроныг зөвшөөрөгдөөгүй бүс, хязгаарлалттай орон зайд нисгэх тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин