Ерөнхий сайдаас тайлбар авах шаардлагатай
2017-01-02

УИХ дахь АН-ын  бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийсэн юм.

Зарим Элчин сайдын яам, консулын газрыг татан буулгахтай холбоотой асуудал УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэгдэнэ. Энэ асуудлыг хэлэлцэж байр  сууриа нэгтгэжээ.  Түүнлчэн ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилын  “Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай лам дахин Монгол Улсад айлчлахгүй гэж ойлгож болно” гэх тайлбар зэрэгтэй холбогдуулж өөрөөс нь тайлбар сонссон байна.

Тус бүлгийн хуралдаанаар  Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбоотой нэмэлт тоо баримтаар ажлын хэсгээс мэдээлэл сонсохоор төлөвлөсөн ч гишүүд нь ирээгүй тул хойшлуулжээ. АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргилоос Далай ламын айлчлалтай холбогдуулж, мэдээлэл тайлбар авсан байна.  Энэ талаар тодруулахгүй юу?  

-Хятадын нэр бүхий вэб сайт, олон улсын төвшинд хэвлэл мэдэллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл, Хятадын албаны зарим хүмүүсийн “Монголын тал Хятадын талаас уучлал гуйсан” зэрэг мэдээлэлтэй холбогдуулж сайд Ц.Мөнх-Оргилоос тайлбар авлаа.

Монгол Улс тусгаар тогтносон улс, Үндсэн хуулиараа бие даасан тусгаар улс гэдгээ тунхагласан, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн. Аливаа нэг айлчлалыг бие дааж шийдэх эрхтэй. Гэвч үүнд Ц.Мөнх-Оргил сайд төгс тоймтой тайлбар хийж чадсангүй. Тэрбээр “Цаашдаа Далай лам энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд айлчлахгүй гэдгийг уучлал гуйсан хэлбэрээр ч юм уу, төр, засгийн шийдвэр хэлбэрээр хэлээгүй” гэдэг тайлбар хэлсэн нь хангалттай биш.

Айлчлал нь шашны шугамаар байсан ч нэвтрэх виз олгох журам нь консулын журмаар шийдэгдэж байгаа. Тийм учраас Засгийн газрын төвшний асуудал юм. Монгол Улс тусгаар улс юм бол шашны болон бусад ямар ч хэлбэрээр байсан гадаадын иргэн нэвтрэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Үүнд тоймтой тайлбар хийж чадсангүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар дамжуулж Хятад улс руу илгээсэн илгээлтэд дурдсан зүйл нь мөн ийм утгатай байгаа. Ерөнхий сайдаас өөрөөс нь тайлбар авах шаардлагатай гэж үзсэн.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль УИХ-аар хэлэлцэнэ. Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Манай  бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй байлаа. УИХ-ын Тамгын газраас лавлагаа авна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Huulch hun shirheg ch
2017-01-02
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ

zochin:
ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ УГ ХҮН НЬ ГОМО ГАЖ СОНИРХЛООС БОЛЖ БАГА НАСНЫ ЭРЭГТЭЙ ХҮҮХЭД ШОГЛООД ҮҮНЭЭСЭЭ БОЛЖ ИЙМ АЛДАР НЭРТЭЙ БОЛСОН ХҮН БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ
2017-01-02