Х.Нямбаатар гишүүн 100 хүүхдийг цэцэрлэгтэй болголоо
2017-01-02

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тойрогтоо хөрөнгө оруулалт хийлээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны өрхийн эмнэлгийн хуучин байрыг өөрийн хөрөнгөөр засч, тохижуулан, 100 хүүхдийн цэцэрлэг болгожээ.

 

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 3, 26 дугаар хорооны 100 хүүхэд цэцэрлэгт хамрагдаад зогсохгүй багш, тогооч, манаач гээд 10 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. 

 

Х.Нямбаатар гишүүн цэцэрлэгийн төслөө цааш үргэлжлүүлж, Улаанчулуутын хогийн цэг орчимд 250 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болжээ. Цэцэрлэгийн барилгын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэх юм байна.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BAYAR HURGIE
2017-01-05
Золоо:
Мундаг хүн шүү таниараа бахархаж байна. Өшөө олон хүүхдийг баярлуулаарай. АМЖИЛТ
2017-01-03
зочин:
bayarllaa
2017-01-03
MGL:
Saihan medee bn
2017-01-03
Зочин:
sain bn shd, bolj bn
2017-01-02
Ok:
Ha ha ha. Iim Tom huniig tsetserlegt avdag yum uu
2017-01-02