Шоронд бослого гарч, 60 хүн амиа алдав
2017-01-03

 

Бразилийн Манаус хотноо байрлах Анисио Жобим гэх хорих ангийн хүмүүжигчид бослого гаргаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн талаар “www.foxnews.com” мэдээллээ.

 

Тус шоронгийн удирдлагууд бослого, үймээнийг хүчээр дарахын тулд харгалзагчдыг галт зэвсэг ашиглахыг зөвшөөрсөн байна. Уг үйл явдлын улмаас ойролцоогоор 60 орчим хүн амиа алдсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

Амиа алдагсад бүгдээрээ хоригдол эсвэл цагдаагийн ажилчид эсэх нь тодорхойгүй байна.

 

Өнгөрөгч ням гаригт тус шоронгийн хоригдлууд бослого гаргажээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус шоронд хүмүүжиж буй хоригдлуудын гэр бүл шоронгийн байрны гадна суулт зарласан байна. Тэд амиа алдагсдын нэрсийг ил болгохыг шаарджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин