Монгол оюутан Солонгосын олон ангит кинонд тогложээ
2017-01-03

БНСУ-ын үндэсний урлагийн их сургуулийг 2016 онд төгссөн Б.Янжиндулам гэх Монгол оюутан тус сургуулийн шилдэг оюутнаар шалгарчээ.

 

Тэрбээр мөн оюутан байх хугацаандаа  “Юн Сүн” гэх Солонгосын гэр бүлийн драмд Монгол эмэгтэйн дүрд тоглосон байна.

 

Тус сургуулиас жил бүр шилдэг оюутан шалгаруулдаг аж. 2016 оны шилдэг оюутнаар анх удаа Монгол оюутан шалгарсан байна.

 

Шилдэг оюутан Б.Янжиндулам “Би сургуулиа төгсөөд Монголдоо ирээд удаагүй байна. Манай сургууль жил болгон шилдэг оюутан шалгаруулдаг. Шилдгээр шалгарсан анхны гадаад оюутан болсондоо өөрөө ч итгээгүй. Миний нэрийг дуудаад зарлахад өөрөө ч мэдээгүй зогсоод л байсан. Гадаадад суралцана гэдэг амаргүй зүйл. Нэгдүгээр курсад байхдаа уйлж ч байлаа. Гэсэн ч эцсийн бүлэгт зовсны эцэст жарганаа гэгчээр шилдэг оюутан болж Монгол улсынхаа нэрийг гаргасандаа туйлын баяртай байна.

 

Шилдэг оюутанг шалгаруулахдаа тухайн оюутны сургуулийн арга хэмжээний оролцоо болоод бүх хичээлийн дүн, оюутан байх хугацаандаа тоглосон уран бүтээл зэргийг нь хардаг. Мөн бүх профессор багш нарын хурлаар орж дүнг нэгтгэж шалгаруулдаг” хэмээв.

 

Тэрбээр өчигдөр /2017.01.02/ нээлтээ хийсэн “Амьдралоги” романтик, инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглосон байна. Энэ талаар тэрбээр “Кино маань шинэ онтой зэрэгцэн нээлтээ хийж байгаад баяртай байна. Оюутан байх хугацаандаа энэ кинонд тоглосон учраас маш том хариуцлага шиг санагдаж байлаа. Киноны зураг авалтын үед бассейнтэй хэсэг маш хэцүү байсан. Ашиглалтад ороогүй цэв хүйтэн устай бассейнд орох бас л хэцүү байсан шүү. Гэхдээ тэр бүхэн одоо дурсамж болон үлдсэн. Өнөөдөр киноныхоо нээлтэд оролцоод зогсож байгаадаа  маш их догдолж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Б.Янжиндуламын тоглосон "Юн Сүн" кино нь ирэх хоёрдугаар сард Солонгос улсад нээлтээ хийх аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
SOYOLTOI BAI GEJ HELIIDEE
2017-01-03
Зочин:
Сайхан байна аа! ! Залуус байгаа улс орон доо Монголын нэрийг сайн сайханаар гаргаж байгаад баяр хургье! ! ! АМЖИЛТ ХУСЬЕ! ! !
2017-01-03
hutsaad bai chi:
Uhsenii chin shildeg oyutan . solongoschuudiin urlagiin zamiig mdehgui hen baisiiin .minii saihan ohin naanaa zavaarch hereggui ee nutagtaa ir .utaatai ch uuriin nutag amin sunstei bdag . erchuud ni tos daasan nunjigtei bdag yum
2017-01-03
ZOCHIN:
SOYOLTOI BAI GEJ HELIIDEE
shinee:
amjilt ynjkaa
2017-01-03