Халдлагатай холбоотойгоор 12 хүнийг баривчилжээ
2017-01-03

 

Туркийн Истанбул хотноо байрлах шөнийн клубт болсон халдлагатай холбогдуулан цагдаагийнхан 12 хүнийг баривчилсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ.

 

Дотоод хэргийн сайд Нюман Куртулмус “Хурууны хээ, гэрчүүдийн мэдүүлгээс үндслэн дээрх хүмүүсийг баривчилсан. Тун удахгүй буруутан тодорхой болно” гэж мэдэгджээ.

 

Халдлагын үеэр “Reina” шөнийн клубт нийт 600 гаруй хүн байсан юм. шөнийн клубын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

 

Халдлага үйлдсэн этгээдийн гэрэл зургийг олсон ч хувийн мэдээллийг нь хараахан олоогүй юм. Түүнийг Узбекстан эсвэл Киргизстаны иргэн хэмээн сэжиглэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
ТЭЭР БИ АРАВДАН НОХОЙ БАЙНА ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ ЮУ АААХАХАХА
2017-01-04