Жолигийн бяцхан гүнж
2017-01-03

 

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар өнгөрсөн оны есдүгээр сард шүүхэд салах өргөдлөө өгсөн билээ.

 

Хос ямар шалтгааны улмаас салсан нь нууц хэвээр байна. Брэд, Жоли нар 2005 онд “Ноён, хатагтай Смит” кинонд хамтран тоглож, удалгүй хамтран амьдрах болсон. Тэд 2014 оны долоодугаар сард хуримаа хийсэн юм.

 

Хос зургаан хүүхэдтэй бөгөөд шүүхийн шийдвэрээр Жоли тэднийг асран хамгаалагч болжээ. Жүжигчин бүсгүй өчигдөр гурван хүүхэдтэйгээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Энэ үед жүжигчний охин Шайло бусдын анхаарлыг өөртөө татжээ. Тэрбээр ээжээсээ дутахааргүй үзэсгэлэнтэй болж буй тухай хэвлэлийнхэн ярьцгаасан байна. Өдгөө найман настай Шайло бусад ах, эгчээсээ алдартай билээ. Шайло ээжийнхээ хамтаар “Малефисент” кинонд тоглосон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин