Г.Ундармаа хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн болов
2017-01-03

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд тухайн оныхоо манлайлагчдыг нэрлэж, “Алтан сарнай”-н эздийг тодруулдаг уламжлалтай.  “Алтайн сарнай” наадмын 16 дахь удаагийн шилдгүүд тодорлоо.

 

Энэрэнгүй үйлс, хүмүүлэгийн салбарын оны онцлох хүнээр СТА, жүжигчин Гончигийн Ундармаа тодров. Тэрбээр өөрийн удирддаг “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд оны өмнөхөн тав дахь танхимаа тохижуулан хүлээлгэж өгсөн. Эрүүл мэндийн салбарынхан түүний хүмүүнлэгийн үйлсэд талархаж, “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан. Энэ удаад тэрбээр “Алтай сарнай”-н эзэн боллоо.

 

Мөн соёл урлагийн салбарын оны онцлох үйлстнээр “Харанга” хамтлаг нэрлэгджээ.  Монголын рок попын ертөнцөд өөрийн орон зайг бүрдүүлж, урлагийн төлөө зүтгэсэн амжилтаараа тус хамтлагийнхан “Алтан сарнай” хүртэв.

 

Эргэн сануулахад 2013 онд соёл урлагийн салбарын оны онцлохоор “Hero entertainment” студи, Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүнээр Буянтогтохын Гүрсоронзон тодорч байсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
бүүр ингэх гээд байсийн юмаа, БАЯР ХҮРГЭЕ, Мануустаа ганц ч гэсэн БУЯН-тай хүн илгээсэн Бурхандаа талархаад ч барашгүй ээ, Цаашдаан Зон олондоо БУЯНАА дэлгэрүүлж , ихийг хийж бүтээж яваарай, Өнөөгийн зэвүүн цагт ийм хүн даана ч ховордсон юм даа,
2017-01-03
Зочин:
Олонд зарлахгүйгээр буян хийвэл тэр жинхэнэ буян болно. Тэрнээс биш ингэж олонд ярьж......
2017-01-03
зочин:
УНДАРМАА ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРЫН ОНЫ ХҮН БОЛОЛГҮЙ ЯАХ ВЭ. ИЙМ ГАВЬЯА ТҮҮНД БИЙ. НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ, ГЭРЭЛТЭЙ ЭНЭ САЙХАН ЭМЭГТЭЙД АМЖИЛТ ХҮСЬЕ.
2017-01-03