Автобуснууд осол гаргаж 12 хүн гэмтжээ
2017-01-03

Өнгөрсөн өдөр зам тээврийн ослын улмаас 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт Shaolin маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн гэмтсэн байна.

 

Мөн БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтжээ.

 

Иймд нийтийн  тээврийн жолоочид болон тээврийн хэрэгслийн жолоочид анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нийтийн тээврийн маш их ослын шалтгаан болж бгаа шүү зогсоол дээр 2 эгнээнд хүнээ буулгана зогсоолрос хөдөлгөөнд орохдоо шууд л дараад дайрна энэ бол бишээ
2020-02-15
Зочин:
Нийтийн тээвэр арай дэндүү явдаг утсаар яриад бага газар хурдаа нэмж огцом огцом тоормозлоно ээдээ их ширүүн хүмүүс дээ бараг л гэмтэхээ дөхөж бууна Жолооч нараа хянаачээ
2020-02-15
зочин:
Их л бүдүүлэг харьцаа муутай муухай үнэртэй чадваргүй жолооч нар байх юм.
2017-01-03
зочин:
Автобусны жолооч нарыг олон жил зөрчилгүй жолоо барьсан, архи уудаггүй хүмүүсийг шилж сонгож хийлгэж байгаачээ. Хүний амь нас тоглоом биш шүү
2017-01-03
зочин:
Олон хүн тээвэрлэж яваа жолоочийг маш сайн шалгуураар сонгож аваач.Жолоо барьсан олон жилийн туршлага.нягт нямбай.хүлээцтэй байдал.текнихтэй зөв харьцах чадвар зэргийг харгалзаж үзээрэй
2017-01-03