Кидман нөхөртэйгөө олны өмнө маргалджээ
2017-01-03

 

Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман нөхөр, дуучин Кейт Урбантай олны өмнө маргалдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Хос өчигдөр Сиднейн кино наадмын нээлтэд оролцох үеэрээ маргалджээ.

 

Тэд ямар шалтгааны улмаас олны өмнө маргалдсан нь нууц хэвээр байгаа боловч тэдний хажууд байсан нэгэн эмэгтэй “Николь нөхрөө харааж байсан” гэж ярьсан байна.

 

Хосын харилцаа  өнгөрсөн оноос таарамжгүй болсон бөгөөд жүжигчин бүсгүй гэр бүлээ авч үлдэхийн тулд нөхрийнхөө хамтаар сэтгэл зүйчээс хүртэл зөвлөгөө авч буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин