Д.Эрдэнэчулууныг “Алтан донор”-оор өргөмжиллөө
2017-01-03

Д.Эрдэнэчулуун  “Алтан донор”

 

Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж, донорын үйлсийг сурталчлах, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулдаг. Монгол Улсын хэмжээнд хүн амын нэг хувь нь цусны донор болсон аж. “2012 онд Улаанбаатар хотын хэмжээнд 15 мянган донор цусаа өгч байсан бол 2016 оны эцсээр 25 мянга болж өссөн байна. Нэг удаа цусаа бэлэглэвэл  гурван хүний амийг аврах боломжтой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг юм.

 

70-аас дээш удаа цус өгсөн бол “Хүрэл донор”, 100-аас дээш удаа цус өгсөн бол “Мөнгөн донор”, 150-аас дээш удаа цус өгсөн донорыг “Алтан донор”-оор өргөмжилдөг бөгөөд 10, 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Бахархал 10”, “Бахархал 20” тэмдгээр алдаршуулах ажлыг зохион байгуулдаг аж.

 

“Алтан донор”-оор 1996 оноос цусаа бэлэглэсэн Даваагийн Эрдэнэчулуун өргөмжлөгдөв. Харин 9 дэх “Мөнгөн донор”-оор Нацагдоржийн Баянзул, 34, 35, 36 дахь “Хүрэл донор”-оор Туяагийн Машбилэг, Лувсандоржийн Баянтунгалаг, Цэвээндулам овогтой Пүрэвгэрэл нарыг өргөмжиллөө.  Мөн “Бахархал” тэмдгийн эздээр 9 донор тодорлоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин
шан:
100 өгөөд тэр нь алга л байна ямар арын хаалгатай нь авдаг шан бэ
2017-01-03