Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлээрэй
2017-01-04

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ сарын 1-нээс эхлэн 240 мянган төгрөг болж нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс шинэчилсэн гэрээнд хамрагдах шаардлагатай болжээ. Иргэд, даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23 040 төгрөг төлж байсан даатгуулагчид шинэчилсэн гэрээгээр 28 800 төгрөг төлнө.  

 

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 94 515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа аж. 


Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ. 


Дашрамд дуулгахад өнгөрсөн оноос сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болжээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Bolor:
Sain duraaraa tuldug xumuus yagaad banknii batlan daagch bolj boldoggui yum be
2017-01-04
tuul:
Sain bnu sain duraar tuluud yamar neg bankni lizined hamragdahuu
2017-01-04