Хүндийг өргөлтийн УАШТ өнөөдөр дуусна
2017-01-04

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд өчигдөр /2016.01.03/ эхэлсэн.

 

Уг тэмцээнд 16 багийн 152 тамирчин оролцож байна. Орон нутгаас Хөвсгөл, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн баг тамирчин иржээ. Харин Улаанбаатар хотоос нийт 9 багийн тамирчин оролцож байгаа юм.

 

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг түлхэлттэй өргөлтөөр 90 кг-ыг өргөж, өөрийн амжилтаа  таван кг-аар ахиулан улсын аварга цолыг хүртсэн.

 

Өнөөдөр эрэгтэй 85, 94, 105, +105, эмэгтэй 69, 75, +75 кг-ын жингийн тэмцээн болж, аваргууд тодорно. Ингэснээр хүндийг өргөлтийн энэ жилийн УАШТ өндөрлөх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин