Халдлага үйлдсэн этгээдийг Киргизстаны иргэн гэв
2017-01-04

Халдлага үйлдсэн этгээдийн гэрэл зураг

 

Туркийн Истанбул хотноо байрлах шөнийн клубт халдлага үйлдсэн этгээд Киргизстан улсын иргэн хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Гэхдээ хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг Киргизстаны удирдлагууд батлаагүй байна. Мөн цагдаагийнхан гэмт этгээдийг тус улсын иргэн гэх ганц ч нотолгоо олдоогүй талаараа хэвлэлийнхэнд уламжилжээ. Тэрбээр эхнэр, хүүхдийнхээ хамтаар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд Киргизстанаас Истанбул хотноо ирсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэн цацжээ.

 

Халдлага үйлдэж, 39 иргэнийг хөнөөөн гэмт этгээдийн зургийг олсон бөгөөд орон даяар эрэн сурвалжиж буй юм. Тэрбээр халдлага үйлдсэнийхээ дараа таксинд суугаад хэргийн газраас болохыг батлах хяналтын бичлэг олдсон билээ.

 

Цагдаагийнхан гэмт этгээдийн зургийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнд байршуулахаас гадна хэвлэл мэдээллийн ажилчдыг хамтран ажиллахыг хүссэн юм. Шөнийн клубын халдлагыг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо Туркийн эрх баригчдад мэдэгджээ.

 

Халдлагатай холбогдуулан 12 хүнийг баривчлаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин