Н.Мөнхбат нарын хэргийг шалгах ажлын хэсэг байгууллаа
2017-01-04

Улсын Ерөнхий прокурорын газраас нийгэмд хүлээлт үүсгээд буй хоёр асуудлыг судлах ажлын хэсгүүдийг байгуулжээ. Нэг нь С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн гэх "нууц"-ыг тайлах ажлын хэсэг. Харин нөгөөх нь Хөгжлийн банкийг тойрсон асуудлыг шалгах үүрэгтэй ажлын хэсэг байгуулагджээ. 

 

 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нарын  бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан ажлын хэсэг Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлтэй эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах юм байна. 

 

“Чингис”, “Самурай” бондын хөрөнгийн зарцуулалтын асуудлаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг цагдан хорьж, шалгасан. Харин одоо хэргийг илүү нарийвчлан шалгахаар хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.

 

Хөгжлийн банкнаас зургаан их наяд төгрөг зээл хэлбэрээр зарцуулагдсан байгааг УИХ болон Засгийн газрын ажлын хэсэг тогтоож, мэдээлээд буй. Харин энэ зээлийг хэн авсан, хэрхэн олгосон нь одоогоор нууц хэвээр байна.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hooson tsys oirtson hicheel syrlagadaa myy baisan ar uvriin haalgaar orson nuhdyydiig tsagdaagaas gargaach.
2019-04-10
lobor:
ediin zasgiin medlegtei xymyysiig kommistoo oruulaachee esvel ediin zasagchdiin shinjeech bagiig dabxar tomilooch ee
2017-01-04