Эрчим хүчний яамтай дөрвөн чиглэлд хамтран ажиллана
2017-01-04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар 2017-2020 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь “Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр тусгагдсан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэх аж. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж, агаарын бохирдол, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг нийт дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар болж байна.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

“Улаанбаатар хот бол өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжсөөр байгаа хот. Үүнийгээ дагаад хотын дэд бүтэц, цахилгаан, дулааны шугам сүлжээг өргөтгөн, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр бий болгох шаардлага гарч байдаг. Хотын өмнө тулгамдаж буй эдгээр асуудлыг Эрчим хүчний яамтай хамтран ажиллах санамж бичигт тусгаж өгсөн. Дулааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, шинээр барих, хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөх, цахилгааны шугам сүлжээг өргөтгөн нэмэх, чадлыг нь нэмэгдүүлэх зэрэгт дорвитой ажлуудыг хийх хэрэгтэй байгаа” хэмээн хотын дарга ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа Баярхүү гэж худлаа гар нэг байнаа. Ээдээ мөн ч хэцүү хүндээ.

Төрийн 2 байгууллагийг хамтран ажиллана гэдгийг ойлгохгүй юм. Тухайн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллага байж Аймаг, нийслэлийн Засаг даргад хариуцсан үйл ажиллагааны чиглэлээр үүрэг даалгавар, чиглэл өгч ажиллах байтал хамтран ажиллах санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурж байх юм. Ганц энэ биш бүх шатны төрийн байгууллага хоорондоо хамтрана ажиллана гэх юм. Харь улсын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, гэрээ үзэглэж байсан бол яая гэхэв. Гэтэл Монгол Улс гэх нэг л эрх ашиг, ард түмний төлөө хүлээсэн үүрэг, ажиллах чиглэл тодорхой байхад хамтрана ажиллах гэх зүйлийг нэг л ухаж ойлгохгүй л байна шүү.

МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-04