Дипломат албаны хуулийг хэлэлцэхийг дэмжив
2017-01-04

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулийн төслөөр дипломат албаны хугацааг 4 жил болгож, дөрвөн дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах, дипломат ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах талаар тусгасан байлаа.  Байнгын хорооны гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хураалт явууллаа. Гишүүдийн 85 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Дараагаар нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг  Ерөнхийлөгчийн санаачлан өргөн мэдүүлжээ.  Гамшгаас хамгаалах, урьдчилсан сэргийлэх тулд сум бүрт Гамшгаас хамгаалах сан байгуулах талаар тусгасан байна. Өнөөдрийн байдлаар гамшиг тохиолдсон аймаг, сумдад Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргадаг аж. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин