Приус машины толио алдсан бол цагдаад хандаарай
2017-01-04

 

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч, тус дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Амартүвшин, хороон цагдаа дэд ахлагч н.Мөнхжаргал нар приус автомашины олон тооны толь хулгайлсан этгээдүүдийг саатуулан, шалгаж эхэлжээ.

 

Цагдаагийн алба хаагчдыг хариуцсан хорооны нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэх явцдаа ЭХЭМҮТ-ийн хашаанд овор ихтэй эд зүйл авч явсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 48 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух 49 настай, эрэгтэй О нар цаасан хайрцагт хийсэн приус автомашины 46 ширхэг хавтас толь авч явсныг илрүүлсэн байна.

 

Жолооч та бүхэн автомашинаа зориулалтын харуул хамгаалалт бүхий гарааш, камерын хяналт бүхий ил зогсоолд тавих, дохиолол суурилуулах, автомашины толиндоо улсын дугаараа шивүүлж болзошгүй гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөе. Төлбөртэй зогсоолд автомашинаа тавихдаа ч машин дотор ил харагдах эд зүйл, гар утас, цүнх, мөнгө төгрөг үнэт зүйлээ орхихгүй байхыг анхаараарай.

 

Дээрх 46 ширхэг толины дунд автомашины улсын дугаар шивсэн хоёр ширхэг толь байгаа тул толио хулгайд алдсан УНБ-6552, УБЦ-8984 улсын дугаартай приус автомашин эзэмшигчийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж холбогдох алба хаагчтай уулзана уу.

 

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-08-14
Kkk:
Ovoodoo muusain hulgaich nariig bariad l bhiin tee deerees ebii ah urshuuguul bhiin ene olon hunii hudulmuriig ugui hiideg iim erunhiilugch baih heregtei ch yumu ugui yumu
2017-01-04