Улаанбаатар
Тавантолгойг зөв “хөдөлгөх” найдвар Ж.Мөнхбат дээр үлдлээ
2017-1-5

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан түншлэлийн гишүүн болох MCS корпорацийн “Энержи Ресурс” ХХК, Хятадын “Шинхуа ” компани, Японы “Сумитомо” корпорацитай өнгөрсөн оны сүүлчээр хэд хэдэн хэлэлцээг хийж амжсан.

 

 

 

Эх сурвалжийн мэдээллээр уг гэрээг 2016 ондоо багтаан байгуулахаар төвөвлөөд байсан аж. Гэсэн ч тэдний нууцлаад байсан янз бүрийн тохироо ил болсноор уг асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд хэлэлцэхийг түр хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл, Хятадын “Шинхуа” ком­пани Чалкогийн өрийн үлдэгдлийг тэг­лээд, дээрээс нь 400 сая ам.доллар өгч, Таван­толгойн 49 хувийг, удах­гүй барих төмөр замын 49 хувьтай эзмшихээр “ярьж” байгаа. Улмаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод  TTJV компаниас ирүүлсэн захидал, “Энержи ресурс корпораци” ХХК-ийн 34 хувийг давуу эрхийн хувьцаагаар үнэ төлбөргүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх ерөнхий нөхцөл зэрэг мэдээллүүд ил болсон.

 

Тэгвэл 2016 оны арванхоёрдугаар сарын 26-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Тавантолгойн гэрээг хэрхэх вэ гэдгийг нэлээд ширүүн хэлэлцсэн байдаг. Ширүүн гэдэг нь гэрээг явуулаад дуусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг, нөгөө талд үүнийг эсэргүүцсэн гишүүд байсан аж. Хурлын эцэст тус бүлгийн зарим гишүүн хүчтэй эсэргүүцэж чадсанаар түр хойшлуулахаар болсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүдээс Б.Жавхлан, Л.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ нар ашиггүй гэрээг эсэргүүцнэ гэж байсан бол Засгийн газрын гишүүдээс Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дээрх гишүүдтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, 2016 он гарахаас өмнө олон нийт тодорхой бус мэдээлэлтэйгээр, үнэгүйдүүлэн гэрээлэх гэж байсныг түр хойшлуулахад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын оролцоо өндөр байсныг эх сурвалж хэлж байна. Ер нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хувьд иймэрхүү томоохон асуудалд олон нийтийн санаа бодлыг сонсч, тэдний талд зогсдог. Ингэхээр Тавантолгойг зөв “хөдөлгөх” найдлага нь Ж.Мөнхбат болоод байгаа бололтой.

 

Нөгөө талаар түр хой­шил­сон Таван­тол­гойн гэрээг тун удахгүй үргэлжлүүлнэ. Тавантолгойг “хөдөлгөх” зайлшгүй шаардлагатай, гэхдээ зөв гэрээлж, зөв ашиглуулах ёстой гэдгийг олон нийт шаардаж байгаа юм.

 

Б.ДАМДИН

Shuud.mn
Сонин хачин
өвгөн:
монгол улс нэг гэрээ хийж чадахгүй л юм шиг олон улсан харагдаад байх юм, уул нь чадах учиртайдаа, ийм ч улс болох гэж засгийн газрын сайд аа
2017-01-10
Зочин:
өөрөө авилгил авахгүй байж чадах бол Эрдэмтэдийнхээ үгийг сонс дараа нь гэрээндээ орох хэрэгтэй. ОТ эсрэг болсон. Сайн болсон гэж амаараа худлаа бурах хэрэггүй. Аварзэд гуайн үгийг сонс.
2017-01-09
муис улс төр судлал:
хөөе боловсролтой шүү мөнхбат муисын нийгэм улс төр судлаачаар төгссөн шүү.гишүүн болхын өмнө жинтэйхэн эх оронч бсым одоо өөрчлөгдөж үү харах л үлдлээ дээ хө.
2017-01-05
Зочин:
Chadahgui bol tolgoigoo
2017-01-05
Зочин:
Энэ залуу чаднаа, харж байгаарай. Нэг нэгэдээ итгэж сурцгааяаа
2017-01-05
Зочин:
Iim erguu teneg bolovsrolgui mald tiim tom ajil daatgaad orhij baidag unen MANgaruud ymaa
2017-01-05
Eegii:
Iim erguu teneg bolovsrolgui ymand tiim tom ajil daatgaad orhij baidag unen MANgaruud ymaa
2017-01-05
zochin:
monkhbat aa Chi bidnii itgel naidvar shuuuu
2017-01-05
Зочин:
усаар ажилдаг машин бүтээгээд , хорт хавдар сахарын өвчнийг эмчлээд, эмийг нв бүтээгээд, тоёото айпоноос давсан бүтээгдэхүүн зохион бүтээгээд тэр ногооныг нь хэдэн зуун тэрбумаар нь аваад ирээч залуусаа боломж байгаа шүү
2017-01-05
Зочин:
ер нь яасан гэж ард түмний хөрөнгийг тэднээс асуухгүй нэгэнд нь өгдөг юм бэ , тэр тусмаа энэ ордрод бидний хувьцаа байгаа
2017-01-05
Зочин:
амар аргаар олсон мөнгө араасаа бузар бүхнийг дагуулдаг, буюу аливваа улсын хөгжилд айхтар садаа болдог
2017-01-05
Зочин:
баян ядуугийн туйл болсон оронд бидний үр хүүхэд амьдарч хэрхэвч болохгүй , тийм нийгмийг байгуулж болохгүй гарц бол бий ..
2017-01-05
Зочин:
дүү хүүд баяр хүргье , эх оронч байгаарай Монголчууд өлсөж үхэх болоогүй Моонголын баялагийг хэдэн гэр бүлд өгсний горыг үр ач нар минь эдлэх болно ,
2017-01-05
Зочин:
ENE TOO MEDEXGUI OI SANAMJGUI NUXUR BARAX UU.
2017-01-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-05
уншлаа:
Мөнхбат дарга аа хөрөнгө оруулагчийн гэрээ, саналд стратегийн дүгнэлт ийг хөндлөнгийн гэхдээ монгол мэргэжлийн стратегчидаар л гаргуулчих тэд чадна
2017-01-05
Зочин:
Гол нь хэт эх оронч царайлж байгаад боломжоо алдаж альч үгүй болов доо.
2017-01-05
бямба:
Мөнхбат энэ гэрээг гайгүй талаас нь хийлгэчих юм бол түүхэнд нэр нь сайнаар үлдэнэ дээ
2017-01-05
Зочин:
Ter energi resurse gedeg. Chine dampuurdan yim bishvv Z. Enkhbold sayakhan ikh zuw yum yarisan shvv.
2017-01-05
Очир:
Мөнхбат дарга ард түмнийхээ талд зогсоноо сайн гэрээ хийх хэрэгтэй энхсайхан хужаагийн хийсэн гэрээг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй шүү амжилт хүсье мөнхбат даргад
2017-01-05
Zochin:
Ene bid hoyor unen shudraga hun bsan bol mongolchuud odiid iim amidaraltai bhuu
2017-01-05
Зочин:
Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн гол нь хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх шаардлагатай байна. Гэтэл засгийн газар утаанаас салах, эрчим хүчний хямралаас гарах ганц боломжоо хятадуудад зарах гэж байна. Монголд цахилгааны үнэ өндөр байгаа мөн цахилгааны суурилагдсан хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь бид хоол цайгаа хийхдээ олон зуун мянган цахилгаан тулга хэрэглэдэгтэй холбоотой. Үүнээс үүдэн оргил ачааллын цагуудад 500-700 мгв нэмэлт ачаалал үүсэн өндөр үнээр импортын цахилгаанаар хэрэглээгээ хангадаг. Энэ үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Монгол орон дэлхийд тэргүүлэх нүүрсний нөөцтэй орон нэг тонн нүүрсэнд 8-20м3 байгалийн хий буюу нүүрсний давхаргын метан хий агуулагдаж байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ нь манай олон мянган жилийн хэрэглээ төдийгүй экспортын асар их нөөц. Гэтэл бид парисын хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн орсон орон. Энэ оны 8-р сард улсын их хурлаараа энэ хэлэлцээрийг соёрхон батлаад НҮБ-н индэр дээрээс ерөнхийлөгч нь зарлан тунхагласан орон байтлаа дэл
2017-01-05
Зочин:
Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн гол нь хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэх шаардлагатай байна. Гэтэл засгийн газар утаанаас салах, эрчим хүчний хямралаас гарах ганц боломжоо хятадуудад зарах гэж байна. Монголд цахилгааны үнэ өндөр байгаа мөн цахилгааны суурилагдсан хүчин чадал хүрэлцэхгүй байгаа нь бид хоол цайгаа хийхдээ олон зуун мянган цахилгаан тулга хэрэглэдэгтэй холбоотой. Үүнээс үүдэн оргил ачааллын цагуудад 500-700 мгв нэмэлт ачаалал үүсэн өндөр үнээр импортын цахилгаанаар хэрэглээгээ хангадаг. Энэ үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна. Монгол орон дэлхийд тэргүүлэх нүүрсний нөөцтэй орон нэг тонн нүүрсэнд 8-20м3 байгалийн хий буюу нүүрсний давхаргын метан хий агуулагдаж байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ нь манай олон мянган жилийн хэрэглээ төдийгүй экспортын асар их нөөц. Гэтэл бид парисын хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн орсон орон. Энэ оны 8-р сард улсын их хурлаараа энэ хэлэлцээрийг соёрхон батлаад НҮБ-н индэр дээрээс ерөнхийлөгч нь зарлан тунхагласан орон байтлаа дэл
2017-01-05
зочин:
Зөвхөн Цанхийн талбайгийн өнөөгийн үнэ цэнэ чинь 5 тэрбум ам.доллар хол давсан шүү дээ! Солиотой юм уу? Юу нь 400 сая ам.доллараар зарах вэ? Юу нь дампуурсан компанийн 34 хувийн давуу эрхийн хувьцаа вэ? нэг ч удаа ногдол ашиг өгөж байгаагүй компанийн хувьцаагаар үхсэнээ хийх юм бэ?
2017-01-05