Обамаг одонгоор шагнав
2017-01-05

 

АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 20-ны өдрөөр дуусгавар болох билээ.

 

Тэрбээр өчигдөр сүүлчийн удаагаа армийнхантай уулзжээ. Энэ үеэр Пентагоны тэргүүн Эш Картер төрийн дээд одонгоор Ерөнхийлөгчийг шагнасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Обама шагналаа гардан авсаны дараа "Бид хүчтэй гэдгийг өнгөрсөн жилүүд батлан харууллаа. Бид нэг баг болж, олон улсад энхтайвныг тогтоолоо. Америкийн бахархал болсон эрэлхэг охид, хөвгүүддээ баярлалаа” гэж хэлжээ.

 

Тус улсын Дэд ерөнхийлөгч Жое Байдан мөн уг ёслолын ажиллагаанд оролцож, Ерөнхийлөгч Обамад талархал илэрхийлсэн байна.

 

Обама, 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампад эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр түүний засаг захиргаанд байсан бүх эрхмүүд огцрох билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huurhii mini ingej neg navs unasan ner hundiig ni joohon ch gesen urguhgui bol byr bolohoo bgaad bsiin. davhar amerikiin ner hundiin asuudal l daa
2017-01-05
Зочин:
Ok Must be.
2017-01-05
Зочин:
haltar obama
2017-01-05
Зочин:
Babama
2017-01-05