Дугаарын хязгаарлалт бямба гарагт үйлчлэхгүй
2017-01-05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гаригийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн.

 

Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 7-нд буюу ирэх бямба гарагт бүх нийтээр ажиллах юм. Журмын дагуу ирэх бямба гараг нь ажлын өдөр учраас  0,5 тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй. Гэвч Замын цагдаагийн албанаас эл өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг  мэдэгдлээ.

 

Иймд 0,5 тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд бямба гарагт хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үлээгээгүй биздэээ
2017-01-05