Маргаантай бүсэд цэргийн сургуулилт хийнэ
2017-01-05

Түүхэндээ анх удаагаа ОХУ, Филиппин улсын цэргүүд хамтарсан цэргийн сургуулилт хийхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Хоёр улсын цэргүүд маргаантай бүс нутаг гэгддэг Хятадын өмнөд тэнгист цэргийн сургуулилт хийхээр болсон гэнэ. Цэргийн сургуулилт хийхээр Оросын цэргийн бие бүрэлдэхүүн Филиппинийн нийслэл Манила хотноо хүрэлцэн иржээ.

 

Хоёр талаас хэдэн цэрэг уг цэргийн ажиллагаанд оролцож буй нь одоогоор тодорхойгүй байна.  Маргаантай бүс нутагт цэргийн сургуулилт хийнэ гэх мэдээллийн дараа БНХАУ-ын Засгийн газар дургүйцлээ илэрхийлжээ.

 

Хятадын өмнөд тэнгис дэх арлуудыг олон орнууд өөрийн эзэмшлийн бүс нутгаа хэмээн маргалддаг билээ. Олон орны шаардлагыг үл тоон Бээжин маргаантай бүсэд цэргээ байршуулж, 2010 оноос бүтээн байгуулалтын ажил хийх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
ЭНЭ:
Дутерте гэж барьцгүй нөхөр байнаа байна. ХЯТАД, ОРОС БНУ гээдл яг янхан
2017-01-05