Төлөвшөөгүй түшээд
2017-01-05

 

Шинэ парламент бүрдсэн энэ хагас жилийн хугацаанд  эдийн засаг сэргэж, иргэдийн амжиргаа дээшилсэн зүйлгүй. Харин ч гал дээр тос нэмнэ гэгчээр шинэ гишүүдийн үг, үйлдэл хямрал дээр бухимдал нэмж олны шүүмжлэлд үе үе өртөх боллоо. Төрийн түшээд нээлттэй парламент гэхээсээ нээлттэй нийгэмд амьдарч байгаагаа мэдэж л баймаар.

 

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн суудал авч, дангаар Засгийн газраа байгуулан ажиллаж байгаа. Аль нэг нам олонхи бус олон суудалтай парламентад  асуудал шийдвэрлэгдэхгүй хойшилдог, намын бүлэг хурлыг орхин гарсан тохиолдолд ирц бүрдэггүй. Цаашлаад Засгийн газраа үе үе огцруулж, тогтворгүй байдал үүсгэдэг нь эдийн засгийн хямрал, иргэдийн амжиргаанд нөлөөлдөг өнгөрсөн жилүүдийн сургамжийг өнөөдөр сонгогчид бид нуруун дээрээ үүрч яваа. Тиймээс ч өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг намд дангаар төр, засгаа бүрдүүлж, мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэх  боломжийг олгосон. Гэвч төр барих дээд  боломжийг түмний эсрэг ашиглах үйлдэл давтагдах вий сэрэмж сонгогчдод бий.  Ирэх жилүүдэд эдийн засаг сайжирч, эх орны хөгжил урагшлахгүй бол хариуцлага тооцох хугацаа ирнэ гэдгийг ч өнөөгийн эрх баригчид юу эс андах билээ.

 

Нөгөөтэйгүүр үнэмлэхүй олонхиос бүрдсэн шинэ парламент  түшээдийнхээ   бие авч явах соёл, ёс зүйн доголдлыг заах, засах, засварлахаас ажлаа эхлэхийг нийгэм шаардаж байна. Парламент дөнгөж бүрдээд, Засгийн газраа байгуулах үед  сайдад нэр дэвшигчийг дэмжин үг хэлж байгаа  УИХ-ын гишүүн нь “Тэр ахыгаа дэмжиж байна, энэ эгчдээ баярлаж байна” гээд л парламентын үг хэллэгээс гажаад эхэлсэн.  Байнгын үйл ажиллагаатай парламент байгуулагдаад 25 жил болж байна.  Анхны парламентыг бүрдүүлэхэд УИХ-ын гишүүд бие биенээ хуралдааны үеэр хэн гэж дуудах вэ гэдэг  үг хэллэгээсээ эхлээд дэг тогтоосон байдаг. “УИХ-ын гишүүд бие биенээ “эрхэм гишүүн ээ”  гэж, хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалд хариулах эрхмийг албан тушаалаар нь цоллож, албан тушаалд  дэвшиж байгаа бол “нэр дэвшигч тэр” гэж дуудахаас парламентын дэг, соёл эхэлдэг.

 

Анх удаа шинээр сонгогдсон түшээдийн хувьд наад захын энэ үг хэллэгийг хажуудахь зөвлөх нь хэлээд өгчих хэрэгтэй л дээ. УИХ-ын гишүүний туслахаас гадна   “зөвлөх” гэсэн орон тоо нэмэгдсэн.  Нэг УИХ-ын гишүүн хэд хэдэн зөвлөхтэй.  Зөвлөхийн орон тоо   76 гишүүнээс ч давсан. Хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, тойргийн асуудлыг тойрсон хүрээнд гишүүндээ зөвлөөд, чиглүүлээд аваад явдаг чадварлаг зөвлөхүүд бий.  Зарим нь ч гишүүндээ байтугай өөртөө ч зөвлөгөө авах хэмжээний нөхөд цохиж л явна лээ.  Туршлагатай парламентчид бол зөвлөхдөө зөвлөнө үү гэхээс зөвлөгөө аваад байхгүй. Шинээр сонгогдсон эрхмүүдийн хувьд зөвлөх шиг хэрэгтэй хүн үгүй баймаар. Зөвлөхөө зөв сонгоогүй түшээд л үг, үйлдлээ шүүмжлүүлж, олны бай болж байгаа талтай байх гэх олны яриа ортой шүү.

 

Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр сөрөг хүчний цөөн гишүүний хэлсэн үг, шүүмжлэлд олонхийн бүлгийнхэн  ар араасаа тайлбар хийн, хүний олноор тал бүрээс нь дайран давшдаг  дутагдлыг намрын чуулганы энэ өдрүүдэд сонгогчид бид цэнхэр дэлгэцээрээ харж, мэдэрч байгаа.  65:11-ийг харьцуулшгүй л дээ, О.Баасанхүү гишүүн л гандан буурахгүйгээр хуралдаан болгон дээр сууж, хэлэлцэх асуудал бүрт үг авч, мэтгэлцэж байгаа нь харагддаг.  Бие даагч С.Жавхлан гишүүн чуулганы  хуралдаанд хааяхан үгээ хэлдэг. Тэрбээр саяхан үг хэлж байхдаа өөдөөс нь шоглонгуй харж суусан олонхийн бүлгийн нэгэн эрхэмд хандан “Та намайг үг хэлэх болгонд тавласан өнгөөр хардаг. Дэмий шүү, би үгээ хэлсээр байх болно” хэмээн байр сууриа хамгаалж харагдсан. Үнэмлэхүй олонхи сөрөг хүчнийг 11 эрхмээр төлөөлвөл эндүүрэл.  Өнөөдөр үнэмлэхүй олонхитой парламентыг сонгосон 1.3 сая сонгогч тэр чигтээ сөрөг хүчин гэдгийг байнга санууштай.

 

Олонхи дотроосоо  анх удаа сонгогдсон эмэгтэй түшээд  олны шүүмжлэлд илүүтэй өртөж байгаа. Хойд Солонгост хийсэн анхны ажлын айлчлалын үеэрх гишүүдийн  хувцаслалт, Их хурлын даргын Араб улсад хийсэн айлчлалаар албаны уулзалтад богино банзал өмссөн дипломат ажилтан  гээд  олны хэл аманд дагуулсан.  Ер нь Төрийн ордонд гишүүд байтугай сэтгүүлчдэд ч “dress code” буюу албаны ажил хэрэгч хувцаслалтыг шаарддаг.  Албаны хувцаслалт гэдэг хэн нэгнээс өндөр үнэ, брэнд , өнгө алагласан хувцаслалт шаардаад байдаггүй. Энгийн даруу, зөв боловсон байдал л шаарддаг.

 

Улаанбаатарын иргэд бид өдөр бүр хоолой хорсгосон утаа, угаар амьсгалан ажилдаа ирж, харьж явна. Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч эрүүл мэнд, урагт сөргөөр нөлөөлсөөр ирлээ.  Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдол, Улаанбаатарын утааны эсрэг  шуурхай арга хэмжээ авахыг шаардсан иргэдийн ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй хэмээн гишүүн Г.Мөнхцэцэгийн шүүмжлэл,  түүний хажууд хээв нэг бохь зажилан суух Н.Амарзаяа нарын үг, үйлдэл  эрүүл мэндээрээ хохирч яваа олны зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэв. Ер нь гишүүд энэ үед ихэвчлэн гадаадад томилолттой явдаг болохоороо агаарын бохирдлыг хор уршгийг мэддэггүй байж магадгүй. Өнөөдөр л гэхэд М.Билэгт, Ч.Хүрэлбаатар, Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан гээд гадаадад томилолтой явж байна. Чуулганы хугацааны тэн хагасыг гадаадад томилолтой, чөлөөтэй өнгөрүүлэх нь парламентын энгийн үзэгдэл.

 

Цаашдаа энэ мэт төлөвшөөгүй түшээдийн авир, үйлдэл хэр давтагдахыг таашгүй. Шинэ парламентын төрийн түшээд “бие засаад дараа нь төрөө зас” гэсэн  дээдсийн үг захиасыг байнга санаж  явууштай даг.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ Амарзаяа ичихээ хэзээч мэдэхгүй. Өмнөөс нь Өмнөговийнхон л ичнэ л дээ. Им хүн сонгох гэж дээ гэж ихэнх нь одоо харамсаад сууж бна, Залуучуудын толгойг угаагаад гарсан одоо юу хийхэв дэ хан нэгний захиалгаар кноп дарахаас цаашгүй бохио зажлаад утсаар яриад сууж байхаас юу ярьж байгааг ойлгохгүй юм чинь зайлуул. Өрөвдөлтэй амьтан...........
2017-01-11
МАН СӨНӨТҮГЭЙ.:
МАНЫ МАНГАРУУДЫГ ТАНИХ АМАРХАН. ДУХАН ДЭЭР НЬ БИ ТЭНЭГ ГЭЭД БИЧСЭН БАЙДАГ.
2017-01-09
ЗОЧИН:
БАЯРЫГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. 7 САРЫН 1 БА САЯНЫ СОНГУУЛЫН БУДЛИАНЫГ ЭНЭ ДЭЭРЭМЧИН ОРОСУУДТАЙ НИЙЛЖ ХАКЕРДСАН , БАС ЗОРИГЫН АЛУУРЧИНГ ТЭНДЭЭС БАС АВЧИРСАН .МОНГОЛД 3 ТОМ НҮГЭЛ ХИЙГЭЭД АНГЛИ Д ЭЛЧИНГЭЭР ШАГНУУЛСАН ХУЛГАЙЧДАА. ХЭДЭН ҮЕЭЭРЭЭ ХАРААЛ ХҮРСЭН НОВШ ДОО.
2017-01-09
Зочин:
hiih ajilgui hooson tolgounuud l ingej huniig muulj ataarhaj suudag bhda zailuul
2017-01-08
zochin:
ulsiin ih hurald iim teneg emegteichuud songogdsond ih haramsaj ba iim humuuseer zasgiin erhiig bariulahaar mongol yanaa estoi emegnel yumaa
2017-01-07
Erdenechimeg:
Buruu yrisan zuil alga gene yrij bgaa asuudlaa bish erguu ovchin tussan tolog shig end tend tessen asuult butsaagaad asuuj bh yum heden mor holbohoos oor yu chadah be de! Uls toriin medleg daanch bhgui bhaa
2017-01-06
Зочин:
Нээх буруу ярьсан юм алга л бна шдээ? Гарц, шийдэл ньюу юм? Иргэд бид ч гэсэн өөрсдийн хийж чадхыгаа ч гсн хх л хэрэгтэй. Төр утааг багасгана гэж юу бхав. Нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгдөггүй л юм бол. Цахилгаан станцаа барих, ажлын байр бий болгох
2017-01-06
123:
юу солиолроод байгаа элий балай авгай вэ ярих гэд байгаа зүйлээ зөв яриач төр засаг ард түмэнээ чиглүүлж залж өгөх ёстой байтал ард түмэнээ ухамсар доройгоос болоод ийм байдалд хүрж байгаам шиг мулгуу юм ярьж байгаа ийм элий балай юмнууд гэртээ шалаа угаагаад сууж баймаар юм
2017-01-06
Зочин:
Huduunii 2 yaajgii avgai irtsen avch ugchiinaa, yaana daa huurhii. Ger bulee ayataihan avch yavchij chaddagui l humuus shuu dee. Zaluus erguuleel yavahiig ni medeh yum bna
2017-01-06
Зочин:
Хэ хэ, энэ зохиолч хүүхэн их л удаан ярилаа. Даанч ярисанд нь авах юм алгаа. Үнэхээр боловсрол тааруу нөхөр бололтой. Иймэрхүү хүмүүүсийг ийм ажил хийлгээд суулгаж байх ч гэж дээ. Балай юмаа.
2017-01-06
ЗОЧИН:
Одоогийн УИХ бол хошин шог, эмэгнэлтэй
2017-01-05
Зочин:
ОРОСын сонгуулийн хар технолгииг Орсод элчингээр сууж байсан СБаяр авч ирж сонгуулийг хакердаж луйвардаж ялуулчихаад урамшуулалд нь Шевцарын элчингээр арилаад егев ее
2017-01-05
ЗОЧИН:
БАЯРЫГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. 7 САРЫН 1 БА САЯНЫ СОНГУУЛЫН БУДЛИАНЫГ ЭНЭ ДЭЭРЭМЧИН ОРОСУУДТАЙ НИЙЛЖ ХАКЕРДСАН , БАС ЗОРИГЫН АЛУУРЧИНГ ТЭНДЭЭС БАС АВЧИРСАН .МОНГОЛД 3 ТОМ НҮГЭЛ ХИЙГЭЭД АНГЛИ Д ЭЛЧИНГЭЭР ШАГНУУЛСАН ХУЛГАЙЧДАА. ХЭДЭН ҮЕЭЭРЭЭ ХАРААЛ ХҮРСЭН НОВШ ДОО.
Зочин:
Ард иргэдийнхээ төлөө гэж сонгуулийн өмнө хашгирч хашгирч гарчихаад дараа нь ард түмнээ ухаамсаргүй хэмээн дорд үзнэ ийм л хүмүүсийг сонгож дээ. Одоо яая гэхэв угаасаа хууль бус сонгууль болсон.
2017-01-05
Зочин:
buduuleg, yos zuigui, gudamjnii yariatai, soyolgui, hov bazaj hooloo oldog avgai nar shig umnuud, uy ch medehgui, chadahgui, hooson tolgoitoi, emgen shulamuud
2017-01-05
pkxny:
одоогийн уих-ын гишүүд бол монгол төрийн эмнэгэлэл юу ярих вэ дээ
2017-01-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-05
zochin:
munguuur garch irsen bolohoor medleg bolovsrol nimgen,soel es tur meddegui ,helj yarj baigaa ni tsenzuurgui ,bodlogogui, uhamsar doroi ,uuriiguu het tooson,ard tumniig doromjilson, asuudliig oilgoh ni hovor, gishuun bolsonoo het undurt bodson iim l humuusiin dur turh todrood bh um daa , uul ni munhagiin duugai ni uzemjtei gej neg baidag daa
2017-01-05
Зочин:
ene neg zokhiolch nertey awgay tur bariltsaji bayna gekheer l gutamshig ,
2017-01-05
Зочин:
Телевшихееч енгерсен будуун авгай нар
2017-01-05
Зочин:
МАН ын хэдэн модон толгойнууд. Зайлбал таарна.
2017-01-05
зүрх судас:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ - Цус шингэлж, холестрин бууруулах, - Судас цэвэрлэх буюу өөхөн товруу бляшка-г хайлуулах - Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, - Даралт ба хуян, - Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА - Альфа линолейний хүчил ALA, - Гамма линолейний хүчил GLA, - Эйкозапентаены хүчил EPA, Омега-3 - Докозагексаений хүчил DHA, Омега-3 - Ногоон цайны полифенол - Токоферол Е витамин зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас 96665038. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2017-01-05
zochin:
yos zuigui humuusiig ergej tatdag baiyaaaa
2017-01-05
z:
soyoltoi baigaach eee gishuud eee. hural nomondoo suugaach eee. idevhtei , bas yos zuitei baigaach eeee
2017-01-05
zochin:
zohih tuvshind niitsej biee zuv avch yavj chadahgvi malnuudiig ergej tatdag huulitai boloosoi.
2017-01-05
tuya:
Ugaasaa tolgoitoi humuus unuudriin balai uls turd orootsoldohgui muruuruu l yavtsgaaj bna. Orond ni ashig harsan, nam dagasan, bolovsrolgui, holch uhaangui, ichih nuurgui, uls oron gehees iluu UUchlaarai taalagdsan uchtraas copy-daad tavichihlee ene bol tuiliin unen ......shaldar buldar hov jiv hel am huustuldsun, yeruniiduu bol tsairchihsan humuus l garch irj bna sh dee. Uunii zugeer l engiin jishee ni ene. tsaashilbal uunii hor urshig tuuhend bichigdeheer balag tarina daa. 36 мин Хариулах
2017-01-05
Mangaaa:
Ene ih hurald honi,hurga,uher tugal niiluulchihsen um shig umnuud tsuglasandaa, yaj uls oronoo avch yavahiin buu med, bie e oligtoi avch yavj chadahgui umnuud yun uls oron avch yavah manatai.
2017-01-05
iii:
Ugaasaa tolgoitoi humuus unuudriin balai uls turd orootsoldohgui muruuruu l yavtsgaaj bna. Orond ni ashig harsan, nam dagasan, bolovsrolgui, holch uhaangui, ichih nuurgui, uls oron gehees iluu shaldar buldar hov jiv hel am huustuldsun, yeruniiduu bol tsairchihsan humuus l garch irj bna sh dee. Uunii zugeer l engiin jishee ni ene. tsaashilbal uunii hor urshig tuuhend bichigdeheer balag tarina daa.
2017-01-05
Зочин:
Tolovshoogui bishee, bolovsrolgui, archaagui humuusiin baidal
2017-01-05
Amaraa:
Үгээ энэ УИХ гишүүн Мөнхцэцэгийн сонгуулийн суртчилгаанд явсан хамрин хийдийн лам хотын номын сангийн дарга болж байх юм Нам дагвал ам тосдноо гэж!!!
2017-01-05
зөв монгол:
2012-2016 лнд үүнээс хэд дахин долоон дор гишүүд байсан шүү дээ.
2017-01-05
Bolor:
IIM MALUUDIIG SONGOSON MALUUD HOHINEEEEEEE
2017-01-05
Зочин:
Songoson xvmvvs n xarj l baigaa baixdaa xoorxii grj
2017-01-05