Хуулийн байгууллагыг сүрдүүлгээ зогсоохыг шаардав
2017-01-05

"Ардын их хурал" хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөн өнгөрсөн оны есдүгээр сард байгуулагджээ. Хөдөлгөөний зохицуулагчаар Б.Батсүх ажилладаг бол хотын Ерөнхий менежер асан Б.Бадрал нарын 200 гаруй гишүүнтэй юм байна. 

 

 

Хөдөлгөөнийнхөн өнгөрсөн 12 дугаар сарын 5-нд "Ард түмний сонорт" гэх ухуулах хуудсыг хотын гудамжинд наасан. Энэ үйлдлийнх нь төлөө хөдөлгөөний залуусыг тагнуулын байгууллагаас саатуулж, байцаасан байна. Харин хуулийн байгууллагын энэ шаардлагыг "Ардын их хурал" хөдөлгөөнийхөн хүний эрхэнд ноцтой халдсан үйлдэл хэмээн үзэж буйгаа мэдэгдэв. Тэднийг тагнуулынхан тусгай өрөөнд байцааж, энэхүү үйл ажиллагаа нь таван жилийн ялтай хэмээн айлган сүрдүүлсэн гэв.

 

Мөн цагдаагийн байгууллагаас дуудаж, үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. Энэ бүхэн нь үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрхэнд нь халдсан үйлдэл хэмээн тус хөдөлгөөнийхөн үзэж байна. Тиймээс ЦЕГ, ТЕГ-ыг иргэдийнхээ эрх чөлөөг хангах Үндсэн хуулинд заасаг чиг үүргээ биелүүлэн ажиллахыг хүсч, дуудаж байцаадаг, айлган сүрдүүлдэг үйлдлүүдээ зогсоохыг шаардав. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
үүрэг:
үүргээ биелүүлвэл хууль ярихгүй байхдаа, 4 жил борголдов, юуманд эс хүрэв, зүгээр л хийж чадахаа хий, харуул, анархи баймаар байгаа бол Ирак яв, тэнд хууль үгүй
2017-01-05
Зочин:
Ардчилал
2017-01-05