Спикерт агаарын бохирдлын асуудлаар 20 гаруй мессэж иржээ
2017-01-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм.  УИХ өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байжээ.  2000 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд нийт 118 хууль боловсруулж батлахаар зааснаас 62,  2004 он хүртэлх үндсэн чиглэлд 138 хууль зааснаас 96, 2008 он хүртэлх үндсэн чиглэлд 125 хууль зааснаас 96, 2012 он хүртэлх үндсэн чиглэлд 174 хууль зааснаас 93 нь тус тус батлагдсан байна.  Өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй аж. Хэлэлцүүлгийн үеэр  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Анх тогтоолын төсөл боловсруулж байх үед 430 хуулинд өөрчлөлт оруулах санал орж ирж байсан. Бид аль болох олон хууль өөрчлөхгүй байхад анхаарсан. Тиймээс дээрх саналуудыг авч үзээд нийт 260 гаруй хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар тусгаад байна" гэсэн тайлбар хийж байв.

 

Хуралдаанаар байнгын хороодын дэмжээгүй саналд санал хураалт явуулж байна. Тээгч эхийн талаар хуульчлах Н.Оюундарь гишүүний санал байнгын хороогоор  дэмжигдээгүй байлаа. УИХ-ын чуулганаар энэ саналаар санал хураах үед гишүүн Н.Оюундарь:

 

-Үргүйдлийн асуудал манай нийгэмд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс тээгч эхийн талаар хуульчлах саналыг гаргасан юм. Нийгэмд тулгамдсан энэ асуудлыг манай гишүүд дэмжих биз ээ” гэсэн юм. Үүнд гишүүн О.Баасанхүү:

 

-Тээгч эх дээр болгоомжтой хандах ёстой. Тээгч эхийг дагалдсан хүний наймааны асуудал үүсдэг. Харин үргүйдлийн асуудлаар тусдаа хууль өргөн бариасай. Хүн үр хүүхэдтэй болох эсэх асуудал нь эцэг эхээсээ үл хамаардаг. 25 жилийн хугацаанд үр хөндөлтийг зогсоосон бол бид 6-7 сая хүн амтай болох байсан. Манай Н.Оюундарь гишүүн санаачилсан хуулиа уншдаггүй зовлон бий. Би үргүйдэл гэдэг талаас нь дэмжиж хууль боловсруулалцъя. Та тээгч эх гэдэг талаас нь бодолцоод хуулиа боловсруул. Энэ талаас нь би таны саналыг дэмжиж байна” гэлээ. Дээрх байнгын хороо дэмжээгүй хуулиар санал хураалт явуулахад гишүүдийн 14 хувийн дэмжлэг авав. Ингэснээр Н.Оюундарь гишүүний санал цаашид дэмжигдэн хэлэлцэх боломж бүрдлээ.

 

Мөн усны  ашиглалтыг  дээшлүүлэх талаарх саналыг байнгын хороогоор хэлэлцэхэд дэмжлэг аваагүй байна. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих хэрэгтэй. Ус ашиглалтын асуудал Монголын тулгамдсан асуудал болно гэдгийг гишүүд анхааруулж байв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд:

 

-Ус , хөрс агаарын бохирдол анхаарал татаж байгаа.  Надад өглөөнөөс хойш 20 гаруй мессэж ирээд байна. Засгийн газар агаарын бохирдлын эсрэг авч байгаа арга хэмжээний талаар хэрэгжүүлж байгаа ажлаа тайлагнан, уламжлах хэрэгтэй хэмээлээ.  Усны ашиглалтыг дээшлүүлэх саналыг гишүүд цаашид хэлэлцэхээр болсон юм.

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй 56 саналаар санал хураалт хийж дуусав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй :
яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй 202.21.106.114 яг өнөө маргаашдаа, утаагүй шахмал түлш хэрэгтэй Манай хувийн хэвшлийнхий хийгээд байгаа утаагүй шахмал түлш буюу үртсэн шахмал түлшийг, утааны голомт хэсгт түлүүлэх талаар арга хэмжээ аваач. Хаашдаа утаа бага гаргадаг ЭКО зуухыг нийлүүлчихсэн юм чинь одоо ЭКО түлшийг нь түлүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа Байнгол Дүүргийн, Телевиз Гандан орчмоор. . .
2017-01-06
Зочин:
Ene erguu udahgui erunhiilugch bolno gej zutgene dee. MAN gej aimar hudalch humuusiin niildeg gazar bii bolson.
2017-01-05
Зочин:
бас л тэнэг үхэр шүү
2017-01-05