Б.Цогтгэрэл: 650 сая ам.долларын бүтээн байгуулалтыг сайн шалгах ёстой
2017-01-05

 

 

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан барилга байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж буй Улсын комисс өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.

 

Улсын комиссын бүрэлдэхүүн нийт 11 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар ажлын хэсгийн ахлагч нарын өнгөрсөн хугацаанд хийгдээд буй хяналт шалгалтын ажлын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагч нарын мэдээлж буйгаар хяналт шалгалтыг сайтар хийх, гарч буй зөрчил дутагдлуудыг арилгуулахад хугацаа шаарлагатай тул хурлаас Улсын комиссын ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэлээ. Харин хэдий хугацаагаар сунгахыг ажлын хэсгүүдээс санал авч тогтоох юм байна.

 

Хуралдааны төгсгөлд Улсын комиссын дарга Б.Цогтгэрэл комиссын бүрэлдэхүүнд орсон хүмүүс цаг нарийн баримтлахыг хатуу анхаарууллаа. Тэрбээр “Улсын комиссын бүрэлдэхүүнд багтсан зарим хүмүүс хоцрох, ирэхгүй байх тохиолдол гарч байна. 650 сая ам.долларын бүтээн байгуулалт, хөрөнгийг хүлээж авахын тулд комиссын гишүүд маш хянамгай, чин шударга ажиллаж, сайтар шалгах ёстой. Комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж буй хүмүүс хариуцлага алдвал хуулийн хариуцлага хүлээнэ шүү. Цаг бага үлдсэн тул хариуцлагатай ажиллах шаардлагатай” хэмээн анхааруулсан юм.

 

Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллаж буй хүмүүс комисс ажиллах хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бөгөөд комиссын гишүүдийн цаг бүртгэлийг хөтөлж ажиллахыг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Ашиглалтын өмнөх захиргааны албаны дарга Д.Мөнхцогд үүрэг болголоо.

 

ЗТХ-ийн сайдын тушаалаар БХБЯ, АМГТГ, МХЕГ, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагын 27 хүнийг Улсын комиссын бүрэлдэхүүнд нэмж ажиллуулж байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Nuh suviig hurtel
2017-01-09
Зочин:
Б.Цогтгэрэл гэдэг чинь Элбэгдоржийг хятад гаралтай гэж цуураад Элбэгээг өрөвдүүлээд байсан нөхөр биздээ
2017-01-06
Зочин:
350 биш 650 юмуу арайчдээ бид телне малуудаа ийм юм хийсэн улс терчид гэх луйварчид
2017-01-06
Зочин:
Шилэн цогоо голог оороо ингэхэд ямар боловсролтой юмбдээ.мэргэжилтнуудийн ярьж бгаг ер нь ойлгож байна у халзан толгойтоо.чи ч ер нь матаач атаархалт гэх дээд дамжааг дутуу дургэсэн новшдоо.богсонд чинь муна шаах юмсан.
2017-01-05
Зочин:
Барилгыг үнээс нь хамаарч шалгалтгүй юм . Тусгай дүрэм журмын хүрээнд явагддаг юм. Чиний 650 гэснээр шалгалтыг хийдэггүй юм малаа.
2017-01-05
Зочин:
Үнэн мангар орк юмаа. Барилга энэ дуракийн
2017-01-05
Зочин:
Энэ хүмүүс хурдан л танин мэдэхүйн байдлаасаа гараасай
2017-01-05
zz:
iim amitnaar udirduulsan bag buteltei baihuu
2017-01-05
Зочин:
shilen tsogooaani asfalt boltloo zutgej bn amjilt uragshaa
2017-01-05