Төрийн тэргүүний сонгуулийг мөнгөөс салгаад өгөөч
2017-01-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Сонгуулийн сурталчилгаанд 22 хоног зарцуулахаар тусгасан нь хугацааны хувьд хангалттай бус байна. Иргэд нэр дэвшигчтэй уулзаж, үгийг нь сонсч зарим тохиолдолд зургаа авахуулах хүртэл сонирхолтой байдаг. Гэтэл нэг аймагт нэг хоног сурталчилгаагаа хийхээр байгааг эргэж харах хэрэгтэй хэмээсэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:

 

-Сонгуулийн сурталчилгааны хугацааг 17 хоног байна хэмээн хуулийн төсөлд тусгасан байсныг харин ч тав хоногоор нэмж, 22 хоног болгосон. Хэрэв сурталчилгааны хугацааг сунгах шаардлагатай гэвэл хэлэлцүүлгийн явцад гишүүд өөрчлөх эрх нь бий хэмээн тайлбарлав.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг дэмжиж байна.  Нэгдсэн хуулинд салаа утгатай зүйл заалтууд байсан. Үүнийгээ цэгцэлж бие даасан хуультай болсноор Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийнхаа хүрээнд шударга явуулах бололцоотой.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ерөнхийлөгчийн сонгуульд хандив авдгийг болимоор байна. Үүнийг дэмжиж өгөхийг би намын нөхдөөсөө хүсч байна.  Төрийн тэргүүний сонгуулийг мөнгөөс салгаад өгөөч.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэллээ. Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм. Ийнхүү чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЯАГААД ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ЭЛДЭВ ЮМ НААГААД БАЙДАГ ЮМ БЭ?
2017-01-06
Зочин:
МАНЬ ЭР ӨӨРӨӨ УЛСЫН МӨНГӨӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА ХИЙХ САНААТАЙДАГ УУ, БАС
2017-01-06
Зочин:
Үнэн шүү хандив нэрээр өгдөг хахуулиа болье. Сүхбат гэж хөлдүү зөв дуугарч бай та нарыг танихгүй хүн байхгүй бүр 7 хоног байсан ч яадгийн ард түмний мөнгө өөр зүйлд зарахгүй баймаар байна харин ч нэрээ дэвшүүлээд сурталчилгаа хийж мөнгө үрээгүй эрхмийг сонгоцгооё. Үүнд зөвхөн монгол улсын иргэн байх юм чинь
2017-01-06
Зочин:
Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж хэмжээгүй эрхт хаант засагтай болгоод элбэгдоржийг үе залгамжлах эзэн хаанаараа өргөмжилвөл яасым бэ
2017-01-06
Zochin:
Neeree xandiv gedgiig bolix xeregtei
2017-01-05