Б.Гангаамаа маргааш эх орондоо ирнэ
2017-01-06

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа  арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр маргааш эх орондоо ирэх гэж байна.

 

Энэ жил Винсон Массиф уулын оргилд хүн анх гарсны түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн өдрүүдэд МУГТ Б.Гангаамаа уулын оройд төрийн соёмбот далбаагаа мандуулжээ.

 

Тэрбээр ирсэн даруйдаа маргааш 12.30 цагт Спортын төв ордны хурлын танхимд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин