Чуулганы хуралдаан завсарлалаа
2017-01-06

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Уг хуулийн төсөлд зарим дипломат төлөөлөгчийн газруудыг татан буулгах, дипломат албаны хугацааг 4 жил болгох, ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах талаар тусгасан байлаа.

 

Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин