Уйгар залуу террорист халдлага үйлдсэн үү
2017-01-06

 

Шинэ он солигдохтой зэрэгцэн Туркийн Истанбул хотын “Рейни” гэх шөнийн клубт буутай этгээд террорист халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас 39 хүн амиа алдаж, 59 хүн шархтсан юм. Халдлага үйлдсэн этгээд Узбекстан эсвэл Киргизстан улсын иргэн байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлсэн юм.  

 

Тэгвэл шөнийн клубын халдлага үйлдсэн этгээдийг уйгар үндсэн байж болзошгүй талаар албаны мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.

 

Орон даяар халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжиж байна. Түүний гадаад төрх илчлэгдээд байгаа боловч хувийн мэдээлэл нь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа билээ.

 

Цагдаагийнхан дээрх террорист халдлагатай холбогдуулан таван этгээдийг баривчлаад буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин