Хөшөөнөөс болж Япон Элчин сайдаа эргүүлэн татлаа
2017-01-06

 

Япон улсын Засгийн газар Өмнөд Солонгос дахь Элчин сайд болон Бусан дахь Японы ерөнхий консулыг эргүүлэн татсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. Ийнхүү Япон Элчин сайдаа эргүүлэн татаж буй гол шалтгаан нь Өмнөд Солонгосын Бусан хот дахь Японы төлөөлөгчийн газрын өмнө байрлуулсан сууж буй охины дүрстэй хөшөөнөөс болсон хэмээн албаныхан уламжлав.  Солонгосын иргэний хөдөлгөөний хэсэг гишүүн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр тус хөшөөг Японы төлөөлөгчийн газрын өмнө байршуулсан байна.

 

Уг хөшөөг Дэлхийн II дайны үеэр бэлгийн боолчлолд өртөж байсан солонгос охид болон бүсгүйчүүдэд зориулан бүтээжээ.  Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ерөнхий нарийн бичгийн дарга Иошида Суга “Сандал дээр сууж буй охины хөшөөг Японы Консулын газрын өмнө байршуулсанаар хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөллөө” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

 

Дайны үеэр Японы армийнхан солонгос эмэгтэйчүүдийг хүчирхийлэн тамладаг байсан гэх асуудлаар өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сард хоёр улсын удирдлагууд уулзсан билээ.  Уг уулзалтын дараа Японы Засгийн газар хохирогчдод нэг тэрбум иенийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ.  Японы арми дайны үед 200 мянга орчим солонгос, хятад, тайвань, индонез бүсгүйчүүдийг хүчирхийлэн тамлан зовоож байсан гэгддэг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чи үзсэн юм уу
2020-10-19
Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулам яум
2020-10-18
Зочин:
Япончууд ч сексэндээ сайн л даа.
2017-01-07
Зочин:
Чи үзсэн юм уу
Зочин:
solongosuud busdad diildej ezelgdsenee yundaa gaihuuldag bainaa diildeed tamluulna gedeg uneheer ichmeer tuuh. manai mongolchuud sain erchuud deer uydee baisan yum odoogiinhon bol hog novsh doo. biye unelne ehnereeree tejeelgene. huuhed alna tiim l yum hiij baina chadaj baigaa yum, alga
2017-01-06