Агаарын бохирдлыг бууруулах ”Технологийн үзэсгэлэн” нээгдэнэ
2017-01-07

 

БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран  энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-г Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд зохион байгуулах гэж байна.

 

Дулаан алдагдал болон  агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах  зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд ирж оролцсоноор төрөл бүрийн цахилгаан халаагуур,  шалны халаалт, гэрийн дулаалга,   сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдтэй танилцаж, нэг дороос сонголтоо хийх боломжтой. Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, эрүүл, аюулгүй орчинд аж төрөхийг хүсвэл уг үзэсгэлэнд   ирж оролцохыг ард иргэддээ уриалж байна.  

 

Ирэх даваа гаригийн 11 цагт  Монголын Үндэсний  Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд нээгдэх үзэсгэлэнгийн нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат,   БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд нар оролцоно гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Утаанд шал дэмий цаг зав мөнгө зарах юм. Хамгийн зөв арга бол сонгуулийг жил болгон 3-р сарын 5-н явуулдаг болгоод сурталчилгааны хугацааг 3-сар болго утаа аяндаа арилна
2017-01-07
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-07