Э.Бат-Үүл нам байгуулах уу
2017-01-07

 

Ийм асуулт асуух шаардлага бас гарч ирээд байна аа. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудыг харсан ч тийм байж магадгүй гэж бодогдохоор байгаа юм. Тэгээд ч түүнийг шинэ нам байгуулж, АН-аас өрх тусгаарлах гэж байгаа талаар янз бүрийн явган яриа гарсан. Гэхдээ “олны үг ортой” гэдэг зүйр цэцэн үг байдгийг бас мартаж болохгүй.

 

Үйл явдлын дарааллыг нэг саная. АН нийслэлд баталгаатай ялна гэж байсан ч улаанбаарарчууд огт өөр сонголт хийсэн. Тэгээд хотын удирдлагыг нэг ундуй сундуй нөхдүүдэд атгуулчихаад сууж байгаа. Харин Үүл даргын энэ ялагдал өөрийнх нь хэлдгээр ёстой л цунами байлаа. Бүх бодож төлөвлөсөн нь өөрөөр эргэсэн гэсэн үг. Одоо бол мань хүн төлөөлөгч төдийнхөн л байгаа.

 

Нөгөө талдаа АН бас УИХ-д цөм ялагдсан. За ер нь бүхий л шатанд арчуулсан гэхэд болно. Ингээд л энэ намынхан шинэчлэлийг эрчимтэй хийж эхлэхээр ярьж гарсан. Баахан хурал хуй хийв. Тэр бүхний үр дүнд намынхаа даргыг нийт гишүүд дэмжигчдийнхээ саналаар тодруулахаар болсон. Бас л нэг шинэ зүйл л дээ. Харин намын даргад өрсөлдөх эрх хэн бүхний өмнө нээлттэй байлаа. Бараг 10 хүн өрсөлдөнө гэсэн таамаг явж байсан.

 

Тэр дунд Э.Бат-Үүлийн нэр маш тодоор хэлэгдэж байсан юм даг. Гэтэл Үүл дарга АН-ын даргын сонгуулийн марафонд өрсөлдсөнгүй. Яахав, тэртээ тэргүй фракци бүрээс нэг хүн өрсөлдөж байгаа болохоор давхардах хэрэггүй гэж үзсэн байж болох. Эсвэл 250 сая төгрөгөө өгч чадахгүй...Тийм ч юм гэж юу байхав. Ядахын мууд хүү нь гайгүй бизнес эрхэлж байгаа хүн тэр зэргийн мөнгийг барна.

 

Энэ хоёр үгүй бол тэр нам байгуулахаар шийдээд, суурийг нь тавьчихсан учраас АН-ын даргын сунгаанд оролцоогүй байх. Ер нь бол Э.Бат-Үүл өрсөлдвөл ялах магадлал маш өндөртэй хүн шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Түүнийг нам байгуулж байна уу гэх хардлагыг улам баталсан нэг үйл явдал саяхан болсон.

 

Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Э.Бат-Үүл даргыг хотын мээрээр ажиллаж байх үед туслах нь байсан  Б.Батсүх болон Хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Бадрал нар хэвлэлийн бага хурал хийж,  өнгөрсөн есдүгээр сард “Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулж, нэгэнт 200 гаруй гишүүнтэй болсон гэдгийг дуулгасан юм. Мөн энэ хөдөлгөөнийхөн өнгөрсөн есдүгээр сард гадуур тарсан “Ард түмний сонорт” гэсэн ухуулга хуудсыг тарааснаа ч бас хүлээлээ.

 

...Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө дугарахгүй бол гадны хэн ч ирээд биднийг хөгжүүлж өгөхгүй. Монгол хүн Монгол Улсдаа эзэн нь байх ёстой.Харин энэ бүх өөрчлөлтийг аль нэг нам, улс төрийн хүчин хийхгүй. Ард иргэд, олноороо ярилцаж улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон байна...

 

Дээрээс нь “Ардын Их Хурал” Хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх /Яагаав Э.Бат-Үүл даргын туслах байсан/ хэвлэлийн хурлын үеэр “Ард түмэн бидэнд улс төрөө удирдан жолоодох эрх бий. Өнөөдөр ард түмэн бид босохгүй бол болохоо байсан байна. Өнөөдөр таны миний, үр хүүхдүүдийн маань амьдрал болохгүй байна. Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө дугарахгүй бол гадны хэн ч ирээд биднийг хөгжүүлж өгөхгүй. Монгол хүн Монгол Улсдаа эзэн нь байх ёстой.Харин энэ бүх өөрчлөлтийг аль нэг нам, улс төрийн хүчин хийхгүй. Ард иргэд, олноороо ярилцаж улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон байна.

 

Бид энэ талаар үзэл баримтлалаа ч боловсруулчихсан байгаа. Тэгэхээр бид энэ олигархижсан тогтолцоог халахгүй юм бол аль ч улс төрийн нам хүчин гарсан улс хөгжихгүй. Нэг нэгээр нь сонгож үзлээ, нийлүүлээд сонгож ч үзлээ. Болохгүй байна. Тиймээс ард иргэд нийлж улс төрийнхөө тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Үүний төлөө ард түмэн минь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдээрэй гэж уриалж байна. Цаашид ард түмэнтэйгээ хамтран олон арга хэмжээг авах болно” хэмээн их сүрхий зоригтой ярьж, айхтар айхтар үг хэлнэ билээ.

 

Ямар ч байсан тэд жагсаад энэ бүхнийг өөрчлөх боломжгүйг мэдэж байгаа байх. Бас босч тэмцэнэ энэ тэр гээд байдал өөрчлөгдөхгүй. Тэгж ч чадахгүй нь тодорхой.

 

Тэгэхээр “Ардын Их Хурал” хөдөлгөөн нэрээр хэдэн жил явж байгаад 2019 он хавьцаа АИХ гэдэг нэртэй нам байгуулж, сонгуульд оролцож болох юм. Ер нь тийшээ л чиглээд байна уу даа. Түүнээс ч эрт нам байгуулаад, бүр том зорилго тавихыг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь Э.Бат-Үүл нам байгуулах гээд байгаа нь л тодорхой болсон юм биш үү.

 

Эх сурвалж: mninfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Ebi:
Gantumur Batchimeg Temuujin nar bol yah araggui AN ireedui shuu
2017-01-16
Зочин:
АН 17 фракцтай, батүүл тусдаа гараад шалихгүй дэмий биздээ. Хэн чамайг одоо тоохын. АН д яг үнэндээ арай дээр нь Амаржаргал, одонтуяа өөр нэг хүн бий хэн билээ дээ. Хэдхэн гайгүй хүн бий.
2017-01-09
Kkkkk:
Delhi I gees zail
2017-01-08
зочин:
Нэг баагий бат-үүл шуналгүй хүн,дэжмжинэ гээд биччихэж.Ха хА.Хаана явж байгаад ирсэн хүн бэ.Өнгөрсөн 4 жилд таг унтаж байгаад сая босч ирсэн хүн л ийм элэг хөшөөсөн юм бичих байх даа.Та өнгөрсөн 4 жилд чиний шуналгүй хүн хулгайч гөлөгтэйгээ хамтарч юу идэж ууж, оффшорт данс нээж хулгайлсан мөнгөө зөөсөн тухай олж унш.Нүд чинь нээгдэнэ.
2017-01-08
Зочин:
Бат-үүлээс өөр МоАН мэт нам байгуулчихаар хүн байхгүй шүү. Нам байгуулах нь зөв.
2017-01-08
Зочин:
Бат-үүл тэргүүтэнүүд анх МоАН-нг дампууруулан бусад хэрэггүй юмнуудтай нэгэтгэсэн нь одоо ийм муухай хог шаарнуудын бөөгнөрөл болж байгааг харж байна. Иймд өөрөө тэр буруугаа хүлээгээд үнэхээр шудрага ардчилсан намыг сэрээх хэрэгтэй Бат-үүлээ. МоАХ-нд шудрага байх юм байна гэж монголчууднаад зах нь тал хувь нь итгэсэн. Гэтэл юу болов. Одоо гэхэд АН-ын сонгуульд өрсөлдөж байгаа ТАВ ичихгүй юмдаа. Одоогийн АН утгагүй тэдэнд тархиа угаалгадаг цөөн хүмүүс үлдсэн шүүдээ!!!
2017-01-08
Гана:
Батүүл, Сосорбарам нар ардчилсан намыг хаяж, шинэ нам байгуулах нь зөв шүү. Энэ намд Амаржаргал, Батчимэг нар байвал бүр зөв.
2017-01-08
Zochin:
Dahin tuluvlult nereer. Barag 300 ter bum tug rug iin in ingeneriin shugamiin Ajil tendergui ugch ochirbattaigaa Mungu idsen odoo nam geed Baatar gedegt itegeed galzuuraagui baigaa daa Ene hun
2017-01-08
Ажиглагч:
Одоо цагт нам байгуулаад аваад явна гэдэг бол овоо мөнгөтэй хүний тоглох тоглоом байх шүү. Гэтэл Улсын баатар маань Хотын даргаас буучихсан Баатар цолны мөнгөнөөс өөр орлогогүй шахуу байж ийм үнэтэй тоглоомоор тоглох гэж байдаг. Фэнүүд дотор нь зоостой гарууд байгаа л байх. Бат-үүл тусдаа нам байгуулчихвал АН ч тарахаас өөр замгүй дээ.
2017-01-08
hetses uhsenii chine nam:
sayhan tv eer salganaj uilganaad l offshore huuteigee medeegiu geed baisan. nam baiguul eem l dulzenguud uls orniig nuraaj baina.
2017-01-08
jak:
zsonguud tun dawgui yag jinhine zorilt baij chadhuu Uulee bi demjie
2017-01-08
Zochin:
Jinhene dulzen olgioroh chini batuul shuudee
2017-01-08
bat uuluu uuu:
BATuul eh ornoo zarahgui ldee urvah ch gui gantshan hetsuu ni yarichaad araas ni boddog hog shuu dee
2017-01-07
Лалар:
Шинэ намын дарга нь Бат-Үүл, АН-ын дарга нь Эрдэнэ, МАН-ын дарга нь С.Баяр болж таарвал ёстой жинхэнэ онигоо юм даа? Гурвуулаа хүн нухсан асуудалтай гэмт хэрэгтнүүд болж таардаг, ёо ёо! Бүгд 1-5 хүн чад хийлгэхэд оролцсон алуурчид байдаг!!!
2017-01-07
болдбаатар:
Бат-Уулд би итгэдэг Тэр хувийн эрх ашиг хардаггуй Монгол улсынхаа телее зутгэдэг эрэмгий эр Энэ хуний туган доор нэгдэж зевхен Монгол улсынхаа телее зутгэх шудрага иргэд хуралжах нь дамжиггуй
2017-01-07
Sukhee:
Zov shuu demjij oroltsnoo aliin bolgon suuh ve mgl humuus mini 1ni udirdaad chigluulvel bolno shuu
2017-01-07
Tsagaan tolgotoi ovood:
Ene huniig demjij bna yah araggui iim zangaragtai bag uls orond hereg bna
2017-01-07
Зочин:
Батуул еронхийлэгчийн сунгаанд оролцохоор шийдсэн юм байна ялах байх шуу
2017-01-07
zochin:
Vvl mini aij yavaarai
2017-01-07
Зочин:
Хотыг хот шиг болгосон Бат Уул юуг ч хийж чадна
2017-01-07
иргэн:
Бат-үүл амжихгүй ээ.Хүүтэйгээ нийлж хулгай хийж офшорт мөнгө нуусан авилгалч,Зоригийн хэрэгт холбогдоод амаа үдүүлчихсэн.үхсэн амьд нь мэдэгдэхгүй амьсгаа шоронд орохоосоо айгаад таг дуугүй болсон
2017-01-07
Зочин:
лалар алуурчин Зоригийн хэрэг дууслаа гээд нуувчнаасаа гарч ирэх нь дээ.
2017-01-07
gomo:
ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ
2017-01-07
Зочин:
iimerhuu uls turiin bulegleluud ed hurungu erh medeliin tuluu namaa zolioslood uursduu deeshee garchihna gej bodoj bval sachii ni hurehgui biz dee?udahgui ahaa namaig avraarai geed namruugaa ichihgui guigeed irdeg bhgui yu?umhii lalaruud gej ta nariig l heldeg bhdaa?batuulee?
2017-01-07
zochin:
ERUNHIILUGCH BOLOH YUOSTOI.UUR HEN CH BISH
2017-01-07
ган:
Бат үүл хотод их юм хийсэн гэж ирээд л хүмүүс орилолдоод байдаг . бэлэн мөнгө ихтэй байсан үед хэн ч хүн хуурчих ажил хийлгүй яахав дээ.
2017-01-07
Зочин:
shine 3 dagch huchin heregtei l bna tiim nam garj irehgui l bna Bat uul hotod ih l ym hiisen shu
2017-01-07
С.Эрдэнэ:
Шоронд очиж намаа байгуулахгүй юу чи. Нээг их сунгаа явагдаж байхад ар хударгаар хэвлэлийн хурал хийгээ л. юу юм чи
2017-01-07
зөв ажил:
АН, МАН д итгэх ард түмний итгэл байхгүй болж байгаа. Шинэ улс төрийн хүч хэрэгтэй.
2017-01-07
Зочин:
Ерөнхийлөгчийн сонгуульд үзэлцэх бэлтгэл байх л гэж харагдаад байна
2017-01-07
Зочин:
Demjine shuu
2017-01-07
Зочин:
Идэж цадаагүй юм байхдаа.
2017-01-07
зочин:
Хулгайч гөлөгтэйгээ хамтарч хулгайчдын нам байгуулах нь. баярцогт,баяр,Сү.батболд гээд олон хүн гишүүнээр элсэнэ дээ. Оффшороос мөнгөө татацгааж хөрөнгөлөг нам байгуулах нь дээ.Монголчуудыг толгой дараалан худалдаж авах чадалтай ийм баян нам одоо ховор шүү.
2017-01-07
uul:
ene barah uu hunii hiisen deer l hashgirdag hulgaich da nam bish frakts yum bgaa z
2017-01-07