Торгууль ”тоодоггүй” этгээдийг баривчилна
2017-01-09

 

Хууль төрөхийн өмнө

 

Өмнөх парламентын үед батлагдсан,  хөрсөн дээрээ бууж хэрэгжиж байгаа сайн хуулиудын нэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хууль. Энэ хууль мөрдөгдөж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Хууль мөрдөгдөж эхэлснээр осол, зөрчлийн тоо эрс буурчээ.  Шинэ хууль хэрэгжсэнээр журамлагдах автомашины тоо 65 хувиар,  осол, гэмтэл  17 хувиар, согтуугаар автомашин жолоодох асуудал 25 хувиар буурсан тус тус байна.

 

Харин хуулийг хэрэгжүүлэх явцад зарим заалт  давхардсан байна. Тухайлбал, энэ хуульд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэсэн заалт байдаг.   Энэ нь  торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулсан зөрчилтэй зохицуулалт үүсгэсэн байна.

 

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллага  холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд захиргааны шийтгэл оногдуулах хуультай. Гэвч баривчлах шийтгэлийг хэн оногдуулах тодорхой зохицуулалт хуулин байхгүй аж. Тиймээс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн жил гаруйн хугацаанд  дээрх төрлийн зөрчлийг шийдвэрлэх боломжгүй болжээ.

 

Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон 4265 зөрчилд хуульд заасан шийтгэл оногдуулж чадаагүй аж. Үүнээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2970 зөрчлийг хэрэгсэхгүй болгожээ. Одоо 1295 зөрчилд ямар нэг хариуцлага ногдуулаагүй байгаа гэнэ.

 

Иймд дээрх хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Гурван зүйл заалт бүхий уг хуулийнтөсөлд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан баривчлах шийтгэлийг оногдуулах эрх бүхий албан тушаалтныг тодорхой болгох гэнэ. Холбогдох хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд, эсхүл хуульд заасан үндэслэлээр жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүлээлгэх хариуцлагыг “торгох” шийтгэл байхаар заасан. Нөхцөл байдлуудаас хамааран харилцан адилгүй зөрчил тус бүрд нь тохирсон шийтгэл оногдуулах аж.  Хэрвээ жолоодох эрхгүй этгээд согтуугаар жолоо баривал баривчлахаар тусгасан байгаа.

 

Баривчлах асуудал гишүүд болгоомжтой хандаж байсан.  Баривчлах байтугай торгууль тавихад  тухайн  өрхийн өдрийн талхны мөнгөнөөс эхлээд хорогддог. Гэвч нь эрхээ хасуулсан хэдий ч хуулийг үл тоомсорлодог хэсэг бүлэг байдаг гэнэ. Жолооны эрхээ хасуулчихаад согтууруулах ундаа хэрэглэсэн үед машин барьж давхидаг  амьдралын боломжтой эрхмүүд байдаг гэнэ. Тиймээс торгууль тоодоггүй эрхмүүдийг дахин зөрчил гаргаж, бусдад хохирол учруулахаас сэрэмжлэх үүднээс  баривчлах заалтыг  тусгаж байгаа юм билээ.

 

Түүнчлэн согтууруулах ундаанаас гадна  мансууруулах эм, бодисын хэрэглээ хууль тогтоогчдын анхаарлын төвд байгаа юм билээ. Учир нь хэрэг зөрчил гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй атлаа манарсан байдалтай байх нь олонтоо гэнэ.  Гэтэл одоогоор түүнийг  хар тамхи хэрэглэснийг тогтоохгүй зохицуулалт байдаггүй байна. Тиймээс тухайн жолооч осол гаргасан ч   зөвхөн зөрчил торгуулаа төлдөг байна. Ингээд нөгөө талд  гэмтэж, мөргүүлсэн нэгэн хохироод үлддэг гэнэ. Энэ асуулдыг холбогдох салбарынхан  анхаарч, энэ талаар тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа дуулдана.

 

Шинэ оны босгон дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой торгуулийн хэмжээ өөрчлөгдсөн.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмсэнтэй тэнцэх торгууль хүлээж байгаа юм. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр  тооцдгийг  тодорхой нэгжид шилжүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ.

 

Өнөөдөр машин барих нь хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон. Энэ хэрээр жолоочийн хариуцлагын хууль ч өндөрсөж, өдөр тутмын амьдралд мөрдөгдсөөр байна.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
erh haschad dawhar torguul tawih huuli buruu bhaa neg bol torguulaa tolood neg bol erhee hasuulah heregtei dawhar dawhar shiitgel awaad bgaa bz dee
2017-01-10
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-09
Зочин:
Toohgui bgaa nuhdvvd chin zamiin tsagdaagiihantaigaa holbootoi avilgaar holbogdood bhad ta nar yagaad ch dìilehgui eeeee kkk
2017-01-09
зочин:
76-н мангууд аа ч бишээ, хамгийн гол нь согтуугаар тээврийн хэрэгсэл барьж яваа нөхдүүдэд хатуу арга хэмжээ авч байх нь зүйтэй, хамгийн гол нь согтуу жолооч нарт авах арга хэмжээ нь БИЕ, СЭТГЭЛ САНААНД хүрэх тийм л арга хэмжээ авах хэрэгтэй,
2017-01-09
po:
76n manguu.d heleh oldkuma neeree yaay da
2017-01-09