Агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулав
2017-01-09

Гэрэл зургуудыг mpa.mn

 

БОАЖЯ, нийслэлийн ЗДТГ хамтран "Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо" Технологийн үзэсгэлэнг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн зааланд нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат,   БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд нар оролцов.

 

Уг үзэсгэлэнг агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй юм. Мөн дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулах зорилготой аж. Үзэсгэлэнд нийт 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

 

Үзэсгэлэнд цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш болон шингэрүүлсэн хий, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах төхөөрөмжүүдийг дэлгэн олон нийтэд танилцуулж байгаа юм. Зохион байгуулагчдийн зүгээс иргэдийг үзэсгэлэнд оролцож, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж худалдан авч, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг уриалав.

 

 

Үзэсгэлэн энэ сарын 9, 10-ны өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд нээлттэй байршина.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Уг үзэсгэлэнг тун хайхрамжгүй байдлаар өнгөрөөж б:
Сайд нарын нүдийг хужирлах гэсэн байдалтайгаар, аргалаад уг үзэсгэлэнг зохион байгуулжээ. Ийм хэмжээний үзэсгэлэнгээс үр дүн харагдах ёстой. Утаанаас салах арга замыг гаргах ёстой байсан юм. Тэгсэнгүй
2017-01-09