Оргилд гарсан даруйдаа төрийн далбаагаа мандуулсан
2017-01-09

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Бадамгаравын Гангаамаа  Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийн эх орондоо ирээд байна. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Энэ жил Винсон Массиф уулын оргилд хүн анх гарсны түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн өдрүүдэд МУГТ Б.Гангаамаа уулын оройд төрийн соёмбот далбаагаа мандуулсан байна. Мөн тэрбээр 2010 оноос хойш дэлхийн долоон тивийн ноён оргилыг эзлэх төсөл хэрэгжүүлж, энэ жил ийнхүү зорилгоо биелүүлэн Монголын анхны Seven Summiter хэмээх түүхэн амжилтын эзэн боллоо.

 

“The seven Summits” буюу “Долоон Оргил” гэж дэлхийн 7 тивд оршдог хамгийн өндөр 7 уулыг хэлдэг аж. Анх АНУ-ын уулчин Ричард Бээс эдгээр долоон оргил дээр 1985 оны дөрөвдүгээр сарын 30-нд гарч гүйцээсэн аж. Энэхүү оргилуудад дэлхийн 61 улсын  эрэгтэй 345, эмэгтэй 71 уулчин гарсан статистик мэдээ бий. МУГТ Б.Гангаамаа нь 7 оргилыг гүйцээсэн 149 дэх шилдэг уулчин болж буй бөгөөд дэлхийн 20 эмэгтэй уулчдын тоонд орох юм байна.

 

МУГТ, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа нь Антарктид тивд очсон манай улсын 9 дэх иргэн болж буй юм. Харин Антарктид тивийн ноён оргил Винсон Массиф ууланд авиралт хийсэн Монгол улсын анхны эмэгтэй уулчин болов. Тэрбээр өмнөд туйлын ноён ориглд авиралт хийхээс гадна Антарктид тивийн цаг уур, цас, мөсний хэмжилт хийх, дээж авах зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

 

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 25-ны 12.00 цагийн орчимд уул өөд авиралт хийж эхэлсэн. Тэгээд 19.15 цагт оргил дээр гарсан юм. Уулын орой дээр маш хүйтэн байсан учраас багийн ахлагч маань маш хурдан буухыг зөвлөсөн. Тийм учраас оргил дээр гарсан даруйдаа үүрч гарсан төрийн далбаагаа мандуулахыг л хүссэн дээ. Мөн оргилд гарсан гэдгээ баримтлуулж зураг авхуулахыг  чухалчилсан. Ямартай ч Монголын уулчдын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж чадсан гэдэгтээ итгэлтэй байна” хэмээв.

 

 

 

Уулчин Б.Гангаамаа:  

 

        2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/

 

         2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/

 

        2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/

 

        2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/

 

        2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/

 

        2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/

 

 2016 онд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/ долоо дахь  оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нөгөө хэн билээ хошин урлагын жүжигчин Маск продакшны. Тэрний эгч биш биздээ их адилхан юм. Мундаг эмэгтэй байна. Амжилт
2017-01-10
zzzzz:
mundag amjilt
2017-01-10
Зочин:
Схан мэдээ схан амжилт. Төр үнэлэх бх,,..,
2017-01-10
Инээдтэй юмаа:
Чи гоё юмаа ямар муухай бичдэг юм бэ. Элгээ хөштөл инэлээ ш дээ. Чи энийгээ санаандгүй нэг уншаад үзээрэй. ккккк
2017-01-09
unshigch:
baiar hurgej amjilt husie. mundag saihan emegtei bainaa. gehdee bodoh 1 um baina. busad ulsad uuliin Sport hogjson uchir iim amjilt bol manaid ynemlehyi amjilt. getel Pakistan enethegt dongoj 17, 18 ohiduud 8000 ilyy ondortei uuland juulchin avaad aviralt hiij baina. byyr asar muu huvtsas, asar muu uul, tsas, aviraltiin bagaj tohooromjtei. byyr Heden zuugaar ni beltgeed gargaj baina.
2017-01-09
Зочин:
Үүнийг гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг өнөөдөр гайхамшиг гэх юм бэ
2017-01-09
бямбасайхан:
энэ авгайд одоо Улсын баатар , төрийн шагнал өгөөчээ дээрээс нь 5 өрөө байр өг хүүрнүүдээ
2017-01-09
Инээдтэй юмаа:
Чи гоё юмаа ямар муухай бичдэг юм бэ. Элгээ хөштөл инэлээ ш дээ. Чи энийгээ санаандгүй нэг уншаад үзээрэй. ккккк
Zoloo:
Har huitend zobon baij uuland garaad huurhii hend heregtei ym boldoo garlaa geed mongol uls saihan bolchih bishee
2017-01-09