Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
2017-01-09

Америкийн уран бүтээлч, жүжигчин Эмма Стоун сүүлд тоглосон “La La Land” киногоороо 74 дэх удаагийн Алтан бөмбөрцөг кино наадмын “Хөгжимт болон инээдмийн кино төрөл дэх шилдэг эмэгтэй жүжигчин” номнацид ялалт байгууллаа. Тэрбээр “ABS” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэ гайхалтай үдшийн мэнд хүргэе.

 

-Танд ч гэсэн энэхүү гайхалтай үдшийн мэндийг хүргэе. 74 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Алтан бөмбөрцөг кино наадмыг цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч үзэж буй бүх үзэгчдэд баярлалаа.

 

-Та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Өнөөдөр таны сонгон  өмссөн даашинз “энэ үдшийн хамгийн гайхалтай даашинзууд” номнацид их дээгүүр байранд жагсч байна?

 

-Энэ үдэж ер бусын үзэсгэлэнтэй харагдахыг хичээсэн. Миний сонголт бусдад таалагдсан явдалд талархлаа.

 

-Таны сэтгэл хэр хөдөлж байна даа?

 

-Маш их. Өчигдрөөс эхэлж миний нойр хүрээгүй. Миний сэтгэл хөдөлж, сэтгэл хөдлөл миний нойрыг хулжаасан. Үнэнийг хэлэхэд ялагч болохыг их хүссэн. Маш их залбирсан. /инээв/

 

 

-Жүжигчин Райн Гослингийн хамтаар тоглосон “La La Land” кино энэ үдшийн шилдэг бүтээл боллоо. Та өөрийгөө болон энэхүү уран бүтээлээ ялагч болно хэмээн төсөөлж байв уу?

 

-Үнэнийг хэлэхэд их санаа зовж байсан. “La La Land” кино их сайн бүтээл болсон. Энэхүү бүтээлд ажилласан бүх уран бүтээлчид сэтгэл хангалуун байсан. Би ч гэсэн эхлэлээс төгсгөл хүртлээ сэтгэл хангалуун байдлыг мэдэрсэн. Бүтээл минь шилдэг номнацид нэр дэвшссэн гэдгийг сонсоод л сэтгэл их хөдөлсөн. Харин шагнал авахад гайхалтай мэдрэмжийг авсан. Яг л үүлэн дээр явж буй тэр мэдрэмж

 

-“Хөгжимт болон инээдмийн кино төрөл дэх шилдэг эмэгтэй жүжигчин” номнацид та ялалт байгуулж, анх удаагаа Алтан бөмбөрцөгийн эзэн болж байна.

 

-Тийм ээ би кино урлагт үнэнч байсныхаа төлөө энэхүү шагналыг хүртсэн гэж бодож байна. Миний нэрийг дуудахад их гайхсан бас сандарсан. Гэхдээ тайзан дээр гараад энэ бүх сэтгэл хөдлөл нэмэгдсэн. Их сандарсан учир хамтран ажилласан зарим эрхмүүдийн нэрийг хэлээгүй өнгөрсөн байж магад. Та бүхний дэмжлэгээр би өнөөдөр ялагч боллоо. Энэ бол бидний шагнал.

 

-Райн Гослингийн талаар?

 

-Бүхэлдээ гайхалтай. Түүнтэй хамтран ажилласан бүх өдөртөө талархаж байна. Түүний бүх зүйл гайхалтай.

 

-“La La Land” кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан?

 

-Тийм ээ. Уран бүтээлийг минь илүү ихээр хайрлаж бас үзээрэй хэмээн хүсч байна. Та бүхний сонголт биднийг амьдруулдаг.

 

 

-Энэхүү уран бүтээл “Оскар”-ын олон номнацид нэр дэвшсэн. Ялалт байгуулах болов уу?

 

-Бурхан туслах байх.

 

-Таныг гайхалтай харагдаж байна гэдгийг дахин сануулаад энэхүү ярилцлагаа дуусгах хэрэгтэй байх?

 

-Баярлалаа. Дэмжлэг үзүүлсэн  бүхэнд талархаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин