Засгийн газар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна
2017-01-09

Гэрэл зургийг MPA.mn УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаярын мэдээлэл сонсож, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хөгжлийн банктай холбогдсон асуудлаар бид цэг тавихаар шийдэж байна. Бид бүх зээл авсан зээлдэгч нарын мэдээллийг бүгдийг нь олон нийтэд цацахгүй. Харин төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авсан 3.3 их наяд төгрөг буюу нийт Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 54 хувьтай тэнцэх хөрөнгийг ямар гэрээ хэлцлээр захиран зарцуулсан талаар олон нийтэд ил болгож тавина. Мөн Хөгжлийн банкнаас зээл аваад амжилттай хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг олон түмэнд танилцуулна.  Эрүүгийн хуулинд ажлын хэсэг байгуулахаар боллоо гэсэн юм. Ингээд Хөгжлийн банкны шалгалтын дүнгийн талаар ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр:

 

-2000 аж ахуй нэгжийн үүсгэн байгуулагч, хамаарал бүхий этгээд бүгд ил болсон. Хөгжлийн банк 6.9 их наяд төгрөгийн активтай, 200 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Нийт 6 их наяд төгрөг болж зээл олгогдсон. Нийт зээлийн  69.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 13.8 чанаргүй зээл юм. Ойрын гурван жилд авсан эх үүсвэрийнхээ эргэн төлөлтөд 3.7 их наядыг төлнө. Зээл олгосон аж ахуй нэгжүүдээсээ 2.2 их наяд төгрөгийг буцааж авах юм. Үүний зөрүүд 1.5 их наяд төгрөгийн дутагдал үүсч байна. Гэтэл улсын төсвөөс болон төслүүдээс төлөгдөх зээлүүд 1-4 удаа хойшилжээ. Нийт зээл болох 6.9 их наядын 54.3 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөхөөр зарцуулагдсан байна. Хөгжлийн банкнаас хувийн болон төрийн хэвшлийн нийт 16 төсөлд 1.7 их наяд төгрөг олгогджээ. Нийт 6.9 их наяд төгрөгийн зээлээс тэрбум төгрөг хүртэлх төсөл 1.1 хувийг, 1-10 тэрбум төгрөг хүртэлх нь 14.11 хувийг, 10-50 тэрбум хүртэлх нь 31.36, 50-100 тэрбум төгрөг хүртэлх нь 11.15 хувийг, 100 тэрбум төгрөгөөс дээшх төсөл 42.2 хувийг эзэлсэн байна.

 

Хөгжлийн банк зөвхөн УИХ-аар баталсан улсын төсвийг санхүүжүүлнэ гэсэн заалт хэрэгжээгүй байна. Нийт 33 төслийн төсөвт өртөг нэмэгджээ. Анх гэрээ хийгдсэнээс хойш 3-5993 хувь хүртэл төсөвт өртгүүдийг нь нэмэгдүүлсэн төслүүд байна. Жишээлэхэд “Атар Өргөө”-гийн уулзварын “Монроуд” компани засварлахдаа анх 440 сая төгрөгөөр гэрээг хийж, шинэчлэгдсэн санхүүжилтээр 1 тэрбум 850 сая 550 мянган төгрөгт хүрчээ. “Наранбулаг хаан” Яармагийн уулзварыг 800 сая төгрөгөөр засварлахаар гэрээ хийгдээд нийт 4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ.

 

Ханшийн зөрүүтэй холбоотой Засгийн газар 694 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна.  Хөгжлийн банкны бүтэц томссон байна. Цалингийн сан хэтэрсэн. Оффисын зориулалттай байрыг 28.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна хэмээлээ. Цаашид төсөвт өртөг нь нэмэгдсэн  зардлын хууль хяналтын байгууллагаар шалгуулах юм байна.

Н.Энх
 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Өгсөн авсаныг нь адилхан хариуцлага тооц.
2017-01-10
Зочин:
Uls orond hohirol uchiruulsan novshnuudig zygeer l al
2017-01-10
Зочин:
Zeelee tolohgyi garuudig buudaad alchih heregtei busad ni aigaad tolon sh dee
2017-01-10
Mori:
ترخیص کالا نقشه برداری مغز فروشگاه مکمل فان3 درمانگاه تهرانپارس
2017-01-09
Zail:
Zasgiin gazar ch geh shig
2017-01-09