Хөсөгтөн хамтлаг Бразилд тоглоно
2017-01-10

 

"Авьяаслаг азичууд 2015" тэмцээний дэд байрын шагналт, язгуур урлагийн Хөсөгтөн хамтлаг энэ нэгдүгээр сарын 17-20-ны хооронд Бразилийн Сальвадор хотноо зохион байгуулагдах олон улсын хөгжмийн Percpan наадамд урилгаар оролцож, 19-ний үдэш уран бүтээлээсээ толилуулна. Мөн сарын 20-нд Бразилиа хотноо энэ жил тохиож буй Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр болжээ. 

Shuud.mn
Сонин хачин