Грект суугаа ОХУ-ын Консул нас баржээ
2017-01-10

Грек дэх ОХУ-ын Элчин сайдын яамны Консулын газрын дарга Андрей Маланин Афин хот дахь гэртээ нас барсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт дамжууллаа.

 

Урьдчилсан байдлаар Андрей Маланинийг гадны нөлөөгүй нас барсан гэх дүгнэлтийг цагдаагийнхан гаргасан байна.  Афин хотын Цагдаагийн газар “Бид энэхүү хэргийг нарийн шалгах болно” гэж мэдэгджээ.

 

Маланин өчигдөр ажилдаа ирээгүй гэнэ. Албаныхан түүний гар утас болон гэрийн утас руу олон удаа залгасан ч тэрээр хариу өгөөгүй учир цагдаагийнханд дуудлага өгчээ. Цагдаагийнхан дуудлагын дагуу Маланингийн гэрт очиход тэрээр амьсгал хураасан байжээ.

 

Тэрээр Афин хотын хамгаалалттай бүсэд ганцаараа амьдардаг байсан юм.  Цагдаагийнхан гэрээс ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
хараал идмэр оросууд үхэж байвал таарна
2017-01-11
irgen:
emgenel ilerhiile, ganzaaraa amdrah hezyy dee, yamar neg asuudal bolohod tyrgen duudahch hyn baihgui,,,
2017-01-10