2018 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа
2017-01-10

Гэрэл зургийг MPA.mn

 

ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдааан боллоо. Хуралдаанаар агаарын бохирдыг бууруулах асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдээлэл хийлээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  гурван чиглэлээр захирамж гаргасан.

 

Эхнийх нь “Улаанбаатарт суурьшлын бүс тогтоох буюу улаан шугам татах тухай захирамжийг  нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байна.  Захирамжаар улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко газар байна.”

 

Дараагийн захирамж нь “Агаарын чанарын  өнөөгийн байдлыг харгалзан  нийслэлд агаарын бохирдолын  4 бүсчлэлийг тогтоолоо. 1 дүгээр бүст орон сууц, байшин хороолол багтаж  байна.  Уг бүст ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргах ёсгүй. 2-4 дүгээр бүст тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль хэсэгт нь сайжруулсан түлш хэрэглэх вэ гэдэг асуудлыг захирамжилж өгсөн. Мөн  агаарын бохирдолыг бууруулах хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, бүсчлэлээс хамааран  төрийн бодлого зохицуулалт, утааг багасгах арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэх юм.

 

Гурав дахь захирамж нь“Хязгаарлалтын арга хэмжээ авах тухай” юм. Энэхүү захирамжаар  шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж байна.  Тухайлбал Улаанбаатар хотод зөвхөн зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийг л шилжиж ирүүлнэ. Мөн Улаанбаатар хотод зээлд хамрагдан орон сууц худалдаж авсан иргэний шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Бусад тохиолдолд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг  хориглож байгаа юм.

 

Дээрх захирамжийн хяналтад Улаанбаатар хотын мэргэжлийн хяналт, агаарын чанарын байцаагч нар хяналт тавина. Хэдийгээр шилжин суурьших нь Үндсэн хуулиар заагдсан хүний эрх боловч Үндсэний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний асуудал тулгараад байгаагаас гадна иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ч мөн зөрчигдөж байгаа тул нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, олон жилийн судалгаанд тулгуурлан, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг тусган иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн ийнхүү захирамж гаргаж байгаа билээ.

 

“Уг арга хэмжээг хэрэгжүүлээд эхэлбэл агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан үр дүнтэй ажил болно гэж бид үзэж байна. Улаанбаатар хотод утаа гаргадаг яндангийн тоог нэмэхгүй, орон сууц, барилгажилт, эко үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн  автомашины  оношилгоог чанаржуулж, шаардлагатай  гэвэл  Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа тээврийн хэрэгслүүдэд ч  шаардлага  тавьж, хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэжээ.

 

Уг захирамжийг ҮАБЗ-ийн өргөтгөсөн хуралдаанаар  авч хэлэлцээд дэмжсэн байна.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрт гаргажээ. Энэ хугацаанд  гэр хорооллын 180 мянган айл өрхийн хэдэн хувь нь орон сууцанд орох бол? Хязгаарлалтын бүсэд дугуй засвар ажиллуулж байгаа, дугуй шатааж амьдралаа залгуулж байгаа хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийг яах вэ?

 

-Мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг 20 хувь хүртэл бууруулна гэж заасан. Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой иргэд түүхий нүүрс төлж байгаа. Улаанбаатар хотын түүхий нүүрсний оронд сайжруулсан нүүрсээр хангана. Улаанбаатар хотын зүгээс хэнийг ч ажлын байргүй болгохгүй. Дугуй засвар ажиллуулж байгаа хүмүүс нүүрс түлхээ больчих. Сайжруулсан түлш түлж болно. Мөн шөнийн халаагуур хэрэглэх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс халаагуур хэрэглүүлэх үүднээс үнийг нь хямдруулна. Иргэдийн хувьд ч идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүнийг бүгдээрээ ойлгоод нэг талд гарсан. Хамтдаа байж байгаад агаарын бохирдлын ард гарах хэрэгтэй. Шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх хугацааг сунгаж болно.

 

-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж байна. гамшгийн бүс гэж ямар агаарын бохирдол ямар хэмжээнд хүрэхийг хэлэх вэ? Түүхий нүүрс түлж байгаа иргэдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ.

 

-Нийтийг хамаарсан байгалийн аюулт үзэгдэл гэж гамшгийн нөхцөлийг хэлдэг. Гэхдээ энэ удаагийн байгалийн биш хүний үйл ажиллагаанаас үүдсэн гамшгийн үе.  Нөхцөл байдлыг нарийвчлан судлах шаардлагатай. ҮАБЗ-ийн хурлаар үүнийг хэлэлцсэн. Агаарын бохирдлын хуульд ямар арга хэмжээ авах бүх заалт байгаа. Мөн иргэдийг орон нутагтаа буцаан очиход нь Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, ажлын байраар хангах, мал өгөх зэрэг.

 

-Иргэд амьдрах орчныг зааж өгч байгаа нь Үндсэн хууль зөрчихгүй юу?

 

-Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдарна. Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хуульзүйн баталгааг бүрдүүлнэ. Хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг тавина гэж заасан байдаг. Тиймээс хотын захиргаа энэ эрхийг нь хангахын үүднээс тодорхой эрхийг нь хязгаарлалт  хийж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Маш зв утааны эсрэг тууштай алхам хийх цаг болсон. Хотын дарга зоригтой байлаа.
2017-01-13
zochin:
Yagaad huduunuus ingej nuugeed ireh bolson shaltgaan ni yu yum boloo sudlaj medej avah heregtei.
2017-01-11
zochin:
Zuv zuv. Odoo tuushtai ajillah heregtei. Hun amidrana gedeg ni amidralaa dan gants tur zasagt naidah bish uursduu huch charmailt gargah yostoi, getel manai zarim ger horoolliinhon tarchig baigaagaaraa turee barij uruvduuleh maygiin l yum bodood baidag. Hun bur uuruu uursdiinhuu tuluu amidarch baigaa gedgee dotood uhamsartaa sain oilgodog boloh heregtei. Tuunees bish ali neg humuus, ali tur zasgiin tuluu amidraad baigaa met ami laidaad gonshignood baij bolohgui ee.
2017-01-11
zochin:
Hotod yavj bui avtobusnuudiin olonh n mash ih utaa hayaj bna. Uuniig zamiin tsagdaa nar harj l baigaa. Yaj tehnikiin uzlegeer ordog um bol? Ene asuudald anhaarah heregtei bna.
2017-01-10
зочин:
тэгвэл хотод хүн үлдэхгүй шд
2017-01-10
zochin:
зөв зөв
2017-01-10
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-10
zochin:
nutagryy n butsaah heregtei nutgiin zuvluluud n niileed nutagiihaa humuusiig avaach ee
2017-01-10
зочин:
тэгвэл хотод хүн үлдэхгүй шд
zochin:
Маш зөв шийдвэр гаргасан байна. Одоо дараагийн ээлжинд ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний мал буцалтгүй тусламж өгөөд хөдөөрүү явуулах хэрэгтэй.
2017-01-10
!!!:
Batbold sain ajil hiilee gej bodoj b na. Hotiig utaagaar horduulj baigaa ni ene ger horoolol hyazgaargui telj baigaatai shuud holbootoi shuu dee Erthen l awah arga awah hemjee baisan yum daa! Batuul geed neg yum eneiig hiizen bol utaa arai ch iim tuwshind hurehgui bailaa.
2017-01-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-10
бат:
утаа үйлдвэрлэдэг айлуудыг ахиухан мөнгө төгрөг, эсвэл мал хунар өгөөд хөдөө тийш нь залвал ямар вэ?
2017-01-10