Кардашианыг дээрэмдсэн 17 хүнийг баривчлав
2017-01-10

 

Америкийн реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн оны аравдугаар сард Парисын баруун хэсэгт явж байхдаа халдлагад өртсөн билээ. Дээрэмчид буу тулгаж Кардашианы 8.5 сая ам.долларын үнэтэй үнэт эдлэл зэргийг нь дээрэмдэхээс гадна хэл амаар доромжилсон юм.

 

Тэгвэл Парисын цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр 17 этгээдийг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлсэн. Хэрэгтнүүдийг нуугдаж байсан байрыг цагдаагийнхан битүүмжилсэн байна.

 

Тэд Кардашианыг Парист ирэх үеэс эхлэн мөрдөж, мөшгөж байжээ. Цагдаагийнхан энэхүү хэргийн шалгаж буй бөгөөд “хэрэгтнүүдийн мэдээллийг задруулах боломжгүй” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Кардашианы нөхөр реппер Кейни Уэст твиттер хуудастаа “Тэд сайнаа үзэхгүй” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин