“Yahoo” нэрээ өөрчилнө
2017-01-10

 

“Интернэт орчинд анхдагч гэгддэг “Yahoo” компанийн төгсгөл ирлээ” хэмээн “www.wsj.com” сайт мэдээллээ. Учир нь компанийн нэрийн хуудас болсон “Yahoo” нэрийг өөрчилж “Altaba” болгохоор зэхэж буй гэнэ.

 

АНУ-ын харилцаа холбооны “Verizon Communications” компани “Yahoo” компанийг 4.8 тэрбум ам.доллароор худалдан авахаар албаныхантай хэлэлцээр хийж эхэлжээ. Хэрвээ энэхүү хэлэлцээр амжилттай болбол “Verizon” компани “Yahoo”-ийн и-мэйл, вэбсайт, мобайл аппликэйшн болон цахим сурталчилгаа зэргийг нь хариуцан ажиллах гэнэ. “Yahoo”-ийн бүтцэд багтаж байсан хөрөнгө оруулалтын бизнес урьдын адил Хятадын “Alibaba” болон “Yahoo Japan” компанийн мэдэлд үлдэнэ.

 

“Yahoo”-ийн  гүйцэтгэх захирал Марисса Мейер дээрх хэлэлцээр амжилттай болсон өдөр огцрох гэнэ.

 

“Yahoo”-ийн  гүйцэтгэх захирал Марисса Мейер. Тэрбээр 2012 оноос тус компанийг тэргүүлэх болжээ.

 

Өнгөрсөн 2016 оны эцсээр тус компани сүүлийн хэдэн жилийн дотор хакеруудын дайралтад өртөж хамгийн багадаа нэг тэрбум хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг алдсан нь тогтоогдсон билээ. Энэхүү мэдээлэл үнэн болохыг удирдлагууд баталсанаар тус компанийн нэр хүнд огцом унажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хохирогч:
би ч бас энэ дайралтад өртөж хохирсон нэгэндээ.
2017-01-10