Монголбанк 6.2 сая ам.долларыг нийлүүлэв
2017-01-10

Төв банк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаа өнөөдөр зохион байгуулав. Арилжааны банкууд 2492.06 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 12.0 сая ам.доллар, 358.09 төгрөгийн ханшаар 78.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Энэ дагуу Монголбанк 2498.00 төгрөгийн нэг ханшаар 6.2 сая ам.долларыг нийлүүлж, 352.00 төгрөгийн хаалтын ханштайгаар юанийн саналыг 100 хувь биелүүллээ.

 

Банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй байна.

Shuud.mn
Сонин хачин