Улаанбаатар
Өөртөө итгэлтэй, уран ярих аргаас
2017-1-11

Америкийн “www.wikihow.com” сайт шилдэг уран илтгэгч болох аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Хүн бүхэн уран илтгэгч болж чадна. Учир нь та тэсвэр хатуужил болон хөдөлмөрийн хүчээр уран илтгэгч болно. Гэхдээ та ярих зүйлээ бэлдэхгүйгээр олны өмнө гарах хэрэггүй. Тиймээс илтгэл тавихаасаа долоо хоногийн өмнө сэдвээ сонго. Сонгох гэж буй сэдэв тань цаг үеийн асуудал эсвэл түүхийн талаар байвал хүмүүсийн анхаарлын татна.

 

Алхам №2

 

 

Бэлтгэл бага хийснээр та олны өмнө эвгүй байдалд орно. Тиймээс та сайтар уншиж судал.

 

Алхам №3

 

 

Бэлтгэл хий. Та анги, ажил, сургууль, цэцэрлэг, найз, гэр бүл, танихгүй хүмүүсийн өмнө илтгэл тавьж болно. Эвгүй байдал орохгүйн тулд илтгэл тавихаасаа өмнө амьгүй биетийг хүмүүсээр төлөөлүүлэн илтгэл тавиарай. Таны ярих гэж буй сэдэв оновчтой бас сонирхолтой байх ёстой.

 

Алхам №4

 

 

Олны өмнө радио эсвэл дуу шиг хурдан эсвэл удаан ярьж болохгүй.

 

Алхам №5

 

 

Орилж, хашгирч болохгүй. Мөн хүмүүсийг загнахаас зайлсхий. Үзэл бодол зөрчилдөх тохиолдол цөөнгүй гарна

 

Алхам  №6

 

 

Товчхон. Таны ярих гэж буй сэдэв товчхон оновчтой байхад л хангалттай.

 

Алхам №7

 

 

Сайхан инээмсэглэл. Инээмсэглэх хүн бүхэнд гайхалтай зохиодог.

 

Алхам №8

 

 

Олны өмнө гарахдаа ном, дэвтэртэй гарах хэрэггүй. Ярих сэдвээ сайтар цээжлээд илтгэгч хүмүүс шиг гараа оролцуулан ярь.

 

Алхам №9

 

 

Илтгэлийн дараа таны ярьсан сэдэв ойлгомжтой байсан эсэхийг хүмүүсээс асууж лавлаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин