Хатан хаан таалал төгсөөгүй
2017-01-11

 

Их Британийн хатан хаан II Элизабетийг таалал төгссөн гэх мэдээллийг анхлан Оросын нэгэн мэдээллийн сайт мэдээлжээ.

 

Уг мэдээллээс иш татан орон нутгийн зарим хэвлэлүүд дээрх мэдээллийг цацсан байна.

 

“Хатан хаан таалал төгссөн гэх мэдээллийг тун удахгүй угсаа залгамжлах ханхүү Чарльз олон нийтэд мэдээлэх болно. Энэ талаар Хатан хааны ордны нарийн бичгийн дарга баталсан” хэмээн тус сайтад нийтэлжээ.

 

Тэгвэл уг мэдээллийг Букингемийн ордны хэвлэлийн албанаас эрс үгүйсгэсэн талаар “www.express.co.uk” сайт мэдээлж, хуурамч мэдээлэл цацсан хэвлэлийн байгууллагуудад хариуцлага тооцохоо мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
aya aya ene erh medel shunal huslees bolj ugsaa zalgamjlah huuni inheh dee yahav dee
2017-01-11