Фото мэдээ: Монгол Улсын Их Хурал 2016 онд
2017-01-11

2016 онд Монголын тулгар төрийн 2225, Их Монгол гүрэн байгуулсны 810, Ардын хувьсгалын 95, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой гээд олон түүхэн тэмдэглэлт өдрүүд тохиосон төдийгүй Улаанбаатар хотноо АСЕМ-ын гишүүн 53 орон, олон улсын байгууллагын 5000 гаруй төлөөлөгч оролцсон Ази, Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт болсон билээ.

 

Мөн онд төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлыг сонгох сонгуулиа амжилттай явуулж, байнгын ажиллагаатай парламент долоо дахь удаагаа шинээр бүрэлдсэн юм. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт явагдсан, сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгор эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болов.

 

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнд, Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн тус тус сонгогдлоо. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. 

 

 

Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөлөө. 2016.07.05

 

 

Анхдугаар чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Улсын Их Хурлын даргаар сонгов. 2016.07.05

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдыг хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөв. 2016.07.05

 

 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нарыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. 2016.07.06

 

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томиллоо. 2016.07.08

 

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болов. 2016.07.10

 

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж, сонирхлоо. 2016.07.11

 

 

УИХ-ын дарга М.Энхболдод Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. 2016.07.14

 

 

УИХ-ын дарга М.Энхболдод Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бараалхлаа. 2016.07.14

 

 

Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо нээлтээ хийв. 2016.07.14

 

 

Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцов. 2016.07.15

 

 

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилов. 2016.07.20

 

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар ажил хүлээлцэн, тамгаа шилжүүлэв 2016.07.20

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Надмидын Баяртсайханыг томилов. 2016.07.20

 

 

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр БНХАУ-ын “Аlibaba” группын үүсгэн байгуулагч Жак Ма тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2016.07.27

 

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Юүн Гын нар Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав. 2016.07.28

 

 

Улсын Их Хурлын Анхдугаар чуулган өндөрлөв. 2016.08.03

 

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган нээлтээ хийлээ.2016.08.25

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн лаборатори 1 дүгээр дунд сургуулийн 94 дэх хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. 2016.09.01

 

 

Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.2016.09.07

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ. 2016.09.08

 

 

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр баталлаа. 2016.09.09

 

 

Төсвийн тодотгол батлагдаж, ээлжит бус чуулган өндөрлөлөө. 2016.09.09

 

 

Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 21 дэх удаагаа тэмдэглэж байна. 2016.09.10

 

 

УИХ-ын дарга М.Энхболд БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны хүү Ц.Зоригт хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзлаа. 2016.09.16

 

 

Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулган 10 цаг 10 минутад 67 хувийн ирцтэй эхэллээ. 2016.10.03

 

 

УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар төслийн баримт бичигт гарын үсэг зурав. 2016.10.03

 

 

УИХ-ын дарга М.Энхболд үгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзлаа. 2016.10.06

 

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Батлан хамгаалах салбарын багц хуулийг гардуулж өглөө. 2016.10.06

 

 

УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. 2016.10.08

 

 

УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамж гаргалаа. 2016.10.11

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өглөө. 2016.10.19

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Туркийн Үндэсний Их Хурлын Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2016.10.26

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Төвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч Бямбадаш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2016.10.31

 

 

“Монгол бахархлын өдөр”-өөр дуурийн дуулаач Г.Ариунбаатар Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнуулсан арав дахь хүн болов. 2016.10.31

 

 

УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон ШХУ-ын Женев хотноо зохиогдсон Олон Улсын Парламентын Холбооны 135 дугаар Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд оролцлоо. 2016.11.01

 

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлагдлаа. 2016.11.01

 

 

УИХ-ын Тамгын газар Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрэмжит цомын төлөөх футзалын тэмцээнийн аварга болов. 2016.11.13

 

 

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав 2016.11.24

 

 

УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, ШУА хамтран Анхдугаар Үндсэн хууль- Түүх ба орчин үе сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. 2016.11.25

 

 

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзав. 2016.12.13

 

 

УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд ОХУ-д ажлын айлчлал хийв. 2016.12.15

 

 

ОХУ-д ажлын айлчлал хийж буй УИХ-ын дарга М.Энхболд Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзав. 2016.12.15

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн (парламент) дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзлаа. 2016.12.15

 

 

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. 2016.12.20

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Булангийн орнуудад хийж буй айлчлалаа Саудын Арабын Вант Улсад үргэлжлүүлэв. 2016.12.21

 

 

УИХ-ын дарга М.Энхболд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв. 2016.12.21

 

 

Монгол Төрийн тамганы хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 2016.12.29

 

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин