Ники Минаж найз залуугаасаа салжээ
2017-01-11

 

Америкийн уран бүтээлч, реппер гүнж гэгддэг Ники Минаж найз залуугаасаа салсан талаар “www.hollywoodlife.com” сайт мэдээллээ.

 

Тэрбээр 2010 оноос реппер Меек Милл гэх залуутай болзох болсон билээ. Хос өнгөрсөн хугацаанд нэг бус удаа салж байсан юм.

 

Өнгөрөгч долоо хоногт Ники Минажийг жирэмсэн болсон гэх мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цацагдсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор хоёр тал албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.

 

Хос ямар шалтгаанаар салсан нь нууц хэвээр байгаа ч Ники өчигдөр инстаграм, твиттертээ Миллийг дагахаа больж “Одоо экс найз залуу болсон” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин