Бөхөнгийн 700 гаруй сэг зэмийг устгаад байна
2017-01-11

Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн гэх мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөв.

 

 

Харин өнөөдрийн байдаар ойролцоогоор 700 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгасан гэх мэдээллийг орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн өгөв. Бөхөн өргөн уудам нутагт амьдардаг тул хаана, хэдэн бөхөн үхсэнийг яг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй байгаа аж.  

 

Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэжээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МХГ-ынхан хэзээ тал нутгаар явж зэрлэг ан амьтан үхсэн амьд эсэхийг мэддэг болчихов.Тоогийн нэмээд бичвэл устгал хийсэн гээд бөөн мөнгө олох арга л юм.Малын гоц халдварт өвчин илэрсэн гээд голомттой газар ажиллах үеэр малын эмч нар МХГ-ынханы бөөн мөнгө хийх нэг арга заль л даа.Үүнд орон нутагт байгаа дарга нэр зүүсэн юмнууд хяналт тавина гэж огт байхгүй.
2017-01-11
chono:
bi neg haaya uragshaa gants shirheg hiam chanasan mah zereghen avaad yvah geheer shalgaad suid bdg mortloo angiin zuil mah aristai ni yaaj yugaar yamar ar hudargaaraa gargadiin ene hil gaalinhan ystoi muu muudaa deerelhuu mongo avaad togtmol gargadag bhldaa oor yahaw hil gaalinhand ih uchir bii,bainga chono agnaj gargadag ovormongoliin zariin medeelelig ch ogoh bolomj bn durgui hureed bhiin
2017-01-11
chono hovor bolsontoi:
chono hovordson bh choniin soyo aris shagai geed bainga urasghaa gargadag, nutgiin irgedtei ovormongolchuud hamtraad uraghsaa gargaj zardgiiin bnleee ereenii saituud bolon shiliin gol ntr gesen hil zalgaa buseer ih gargadag yum shig bgaan hytadiin buh saitaar zar yvj bgaa ta nar heltei ustai ni haraarai chonoo agnaad hamt avhuulad soyo mah aris us ni belen geed bainga togtmol bjiidag odor bur l agnadag boltoi
2017-01-11
Зочин:
Хил дагуу байгаа юм байна даа. Шинжилгээ сайн хийх хэрэгтэй, хаанаас , ямар учраас ийм өвчин тархаад байгаа юм бол. Социализмын үед зээр их өвчилдөг байсан, шүлхийгээр шүү. Одоо ерөөсөө тийм зүйл өбайхгүй болоод байгаа. Бөхөн яагаад..... биологийн ямар нэг юм байггам биш биз. МХГ-ынхан нам ын эрхшээлд оролгүй зөв тогтоох ёстой шүү
2017-01-11
zochin:
Чоно ховорджээ
2017-01-11