Салбар хуралдааныг Шадар сайд даргаллаа
2017-01-11

“Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал” салбар хуралдааныг Шадар сайд ахалж явууллаа

 

 

Монгол улсад авилгатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Авилгатай тэмцэх газар 10 жилийн ойгоороо “Авилгын эсрэг үндэсний чуулган” зохион байгууллаа. Тус чуулган нь дөрвөн салбар хуралдаанаар үргэлжилсэн бөгөөд “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал” салбар хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ахалж явууллаа.

 

 

2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Авилгын эсрэг хуулиар авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авилгын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авилгын гэмт  хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авилгатай тэмцэх газар ажиллуулахаар тусгасан юм. Улсын Их Хурлын 2007 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Авилгатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталсан нь авилгатай тэмцэх байгууллагын тулгын чулууг тавьсан хэмээн үзэж болох ажээ.   

Shuud.mn
Сонин хачин
Huts:
GUTSDAG muu Luibarchin bee ?????? Enenii said gej yuuuu bn aaaaaa shit
2017-01-11